Валютын ханш

Валютын ханшийн бодит өөрчлөлт илрүүлэн мэдээлэгч

Танилцуулга

МУИС-д Статистикийн бакалавр хөтөлбөрөөр суралцаж, 2019 онд төгссөн, оюутан Ц.Нарангэрэлийн "Валютын ханшийн өөрчлөлт илрүүлэх машин сургалтын нэгэн алгоритм ба түүний хэрэглээ" сэдэвт төгсөлтийн ажлын хүрээнд боловсруулсан хяналттай машин сургалтын алгоритмын сайжруулсан хувилбараар програмчилсан төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн гэнэтийн огцом өөрчлөлт болон өсөлт бууралтын зүй тогтол дээрх өөрчлөлт илрүүлэн мэдээлэх систем

Системийн онцлог

Системийн үндэс болох, хяналттай машин сургалтын алгоритмын гол цөм хэсгийг МУИС-ийн ХШУИС дээр хэрэгжиж буй Статистикийн бакалавр хөтөлбөрийн мэргэжлийн заавал судлах хичээлүүдээр олгох онолын мэдлэгт үндэслэн зохиосон. Мөн тус хөтөлбөрт заадаг статистик програмчлалын R хэл ашиглаж алгоритмын зарим хэсгийг програмчилсан.

  • Нээлттэй эх ашигласан

    Ubuntu Linux үйлдлийн систем, статистикийн R програм болон бусад

  • Машин сургалт дээр суурилсан

    Регрессийн шугаман загвар ашиглаж зохиосон хяналттай машин сургалтын алгоритм

  • Хүний оролцоо, нөлөө байхгүй

    Ханшийн мэдээ цуглуулахаас эхлээд хэрэглэгчдэд мэдээ илгээж дуусталх бүх үйлдэл бүрэн автомат

  • Зах зээлийн ханш ашиглана

    Арилжааны банкны, өдөр тутмын, бэлэн зарах ханш

  • Алгоритмыг хангалттай сургасан

    Машин сургалтын алгоритмыг 3 жилийн 1070 өдрийн ханшийн мэдээн дээр сургах буюу статистик загварын параметрүүдийг тохируулсан

  • Статистикийн хэрэглээг таниулна

    Статистик хөтөлбөрөөр суралцаж төгссөн, суралцаж буй, суралцах оюутнуудад статистикийн онолын мэдлэгээ хэрхэн хэрэглэхийг харуулсан жишээ болно

Төгсөлтийн ажлын пресентац

Оюутан Ц.Нарангэрэл нь уг ажлаараа МУИС-ийн ХШУИС-ийн Оюутны ЭШХ-д оролцож, бакалаврын түвшинд 3-р байр эзэлсэн.

Жич: Дээр танилцуулсан үр дүнгүүд нь алгоритмын анхны хувилбарт харгалзана.

  • Өгөгдөл буюу валютын ханш
  • Визуалчлал буюу диаграмм байгуулах
  • Ханшийн бодит өөрчлөлтийн мэдээ

Ам. долларын ханш, түүний өсөлт ба бууралтын зүй тогтлын өөрчлөлт буюу бүтцийн хугарал

Дараах диаграммд арилжааны банкны бэлэн зарах ханш ашиглав.

Системд бүртгүүлсэн хэрэглэгчдэд хамгийн сүүлд мэйлээр илгээсэн, валютын ханшийн өөрчлөлтийн талаарх анхааруулга

2019 оны 10 сарын 11-нд ам.долларын ханш 2676.00 төгрөгт хүрчээ. Энэ нь 2019 оны 10 сарын 01 өдрөөс хойших зүй тогтлын зүгээс харвал ханш огцом өссөн явдалтай холбогдоно.

  • Өгөгдөл
  • Машин сургалтын алгоритм
  • Дохио

Системийн бүртгэл

Та манай системд бүртгүүлэн валютын ханшийн бодит өөрчлөлтийн мэдээг цаг тухайд нь хүлээн авах боломжтой. Бүртгүүлсэн мэйл хаягийг уг системээс өөр аливаа зүйлд ашиглахгүй.

Анхаар Тус систем нь арилжааны бус зорилготой тул валютын ханшийн өөрчлөлтийн мэдээг тухайн эгшинд таамгаар сонгосон цөөн тооны хэрэглэгчдэд хүргэнэ.