Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ (2 дахь хэвлэлт)

Г.Махгал, Ш.Мөнгөнсүх, 2025

  • Нэр: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ (2 дахь хэвлэлт)
  • Зохиогч: Г.Махгал, Ш.Мөнгөнсүх
  • Редактор: О.Цэрэнбат
  • Хэвлэгдсэн: 2025
  • ISBN: 78-9919-0-4274-5

Энэхүү номд олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээнд (Multivariate Analysis) хамаардаг кластерын шинжилгээ, дискриминантын шинжилгээ, гол хэсгийн шинжилгээ, факторын шинжилгээ, каноник корреляцын шинжилгээ болон бусад статистик шинжилгээнүүд бас олон хэмжээст хэвийн тархалт, түүний симуляц, нөхцөлт тархалт, параметрийн үнэлэлт, олон хэмжээст дисперсийн шинжилгээ, параметрийн бусад таамаглалууд зэргийг тусгасан. Хоёр дахь удаагийн энэхүү хэвлэлтийн агуулга өмнөхөөсөө хоёр дахин өссөн ба нэн ялангуяа R програмтай холбогдох практик хэрэглээний хэсгийг илүү сайн дэлгэрүүлсэн.

Номыг Интерном дэлгүүрийн төв салбарт худалдаалж байна. Хэрэв та орон нутаг эсвэл хилийн чанадад оршин суудаг бол тус дэлгүүрийн веб сайт дээрээс худалдан авч Монгол шуудан компаниар хүргүүлэн авч болно.