Статистик програмчлалын R хэл (2nd Edition)

Г.Махгал, Ш.Мөнгөнсүх, 2020

  • Нэр: Статистик програмчлалын R хэл (2nd Edition)
  • Зохиогч: Г.Махгал, Ш.Мөнгөнсүх
  • Редактор: Б.Магсаржав
  • Хэвлэгдсэн: 2020
  • ISBN: 978-9919-23-463-8

R хэл нь орчин үеийн статистикчдын эзэмшсэн байх үндсэн мэдлэг чадваруудын нэг болсон бөгөөд дэлхий дахинд түүний хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Энэхүү номд статистикийн R програм, програмчлалын R хэлний талаарх үндсэн ойлголт болон практик хэрэглээг өргөн хүрээнд дэлгэрэнгүй авч үзсэн.

Програмчлалын хэлний суурь ойлголтыг харьцангуй энгийнээр тайлбарлахын зэрэгцээ R хэлний онцлог зүйлсийг нарийвчлан авч үзсэн. Мөн тайлбарыг жишээ код, түүнээс гарах үр дүнгийн хамт дэлгэрэнгүй, тодорхой өгсөн. Иймд тус номыг ашиглаж статистик програмчлалын R хэлийг бие даан сурч эзэмшихэд програмчлалын хэлний суурь мэдлэг үл шаардах бөгөөд практик хэрэглээнд холбогдох үндсэн үйлдлүүд болон бусад нэмэлт зүйлсийг тусгасан тул энэ нь статистикч таны ширээний ном байх болно гэдэгт итгэлтэй байна.

Нэмж сайжруулсан энэхүү хэвлэлд R хэлийг улам бүр гүнзгийрүүлэн авч үзэхээс гадна практикт түгээмэл хэрэглэдэг статистик шинжүүр, загвар болон математик тооцооллын бусад арга зэргийг жишээ, тайлбартай хамт өргөнөөр тусгасан тул шинжлэх ухааны аливаа салбарын эрдэмтэн, судлаач, багш, оюутан, магистрант, докторант нар судалгааны арга зүйн гарын авлага байдлаар ашиглах бүрэн боломжтой.

Номыг Интерном, Мирном дэлгүүрүүдийн төв салбарууд болон МУИС Пресс номын дэлгүүр дээр худалдан борлуулж байна.