Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Математик статистик
Сэдэв: 3. Түүврийн онолын зарим чухал тархалт
Агуулга:
Хугацаа: 2 сарын 16 07:40 — 3 сарын 9 07:40



  1. $X_1, X_2, ..., X_n$ нь $N(\mu, \sigma^2)$ хэвийн тархалттай эх олонлогоос авсан түүвэр бол түүврийн дундаж $\bar{X}$ ямар тархалттай байх вэ?


  2. Хэвийн тархалттай эх олонлогоос авсан түүврийн хувьд түүврийн дундаж ба түүврийн дисперс нь хоорондоо ямар хамааралтай вэ?


  3. Чөлөөний зэрэг $k \to \infty$ үед Стьюдентийн $t$ тархалт ямар тархалт руу дөхдөг вэ?


  4. Хэрэв $X \sim F_{n, m}$ (Фишерийн тархалттай) бол $Y = \frac{1}{X}$ хувьсагч ямар тархалттай байх вэ?

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.