Хичээлийн сэдэв

Хичээл: Математик статистик
Сэдэв: #11. Нейман-Пирсоны шинжүүр

Зорилго

Параметрийн тухай энгийн ба нийлмэл таамаглалын мөн чанарыг ойлгох, үнэний орын харьцаа статистикт тулгуурлан хамгийн чадалтай шинжүүр байгуулах Нейман-Пирсоны теоремыг судлах болон нэг, хоёрдугаар төрлийн алдааны магадлалыг тохируулан шаардлагатай түүврийн минимал хэмжээг тодорхойлох онол, арга зүйн мэдлэг, чадвар эзэмшинэ.

Зорилтууд

  1. Параметрийн энгийн ба нийлмэл, нэг ба хоёр талт таамаглалуудын ялгааг тодорхойлох
  2. Загварын үнэний орын функц болон энгийн таамаглалуудын үнэний орын харьцаа статистик зохиох зарчмыг судлах
  3. Нейман-Пирсоны шинжүүрээр параметрийн таамаглал шалгах шинжүүрийн критик муж болон шинжүүрийн чадлыг тодорхойлох
  4. Нэг ба хоёрдугаар төрлийн алдааны магадлалын хязгаарт үндэслэн шаардлагатай түүврийн минимал хэмжээг тооцоолох

Дэд сэдвүүд

  1. Параметрийн таамаглал: Тодорхойлолт, энгийн ба нийлмэл таамаглал, нэг ба хоёр талт таамаглалын ялгаа
  2. Таамаглалуудын үнэний орын харьцаа: Үнэний орын функцийн утга, энгийн таамаглалуудын үнэний орын харьцаа статистик
  3. Нейман-Пирсон шинжүүр: Шинжүүрийн критик муж, Нейман-Пирсоны теорем, шинжүүрийн чадал болон хоёрдугаар төрлийн алдаа
  4. Шинжүүр ба түүврийн хэмжээ: I ба II төрлийн алдааны магадлалуудыг заагласан үед таамаглал шалгахад шаардагдах түүврийн минимал хэмжээг тодорхойлох

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Параметрийн таамаглалын үндсэн ойлголтууд болон үнэний орын харьцаа статистикийн утга учир, шинж чанарыг мэдэх.
  2. Нейман-Пирсоны теоремын мөн чанар, хамгийн чадалтай шинжүүр байгуулах зарчмыг ойлгох.
  3. Нэг ба хоёрдугаар төрлийн алдаа, шинжүүрийн чадал болон түүврийн хэмжээ хоорондын уялдааг мэддэг болох.

Чадвар

  1. Эх олонлогийн тархалтын параметрийн тухайн таамаглал шалгахдаа тэг ба өрсөлдөгч таамаглалуудыг зөв тодорхойлох.
  2. Энгийн таамаглалуудын хувьд үнэний орын харьцааг ашиглан критик мужийг байгуулах болон шинжүүрийн чадлыг тодорхойлох.
  3. Зөвшөөрөгдөх алдааны магадлалуудад үндэслэн судалгаанд шаардлагатай түүврийн минимал хэмжээг олох.

Хандлага

  1. Статистик дүгнэлт гаргахдаа алдаа гарах магадлалыг тооцож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах шинжлэх ухаанч хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэх.
  2. Түүврийн хэмжээ ба шинжүүрийн чадлын хамаарлыг харгалзан судалгааны төлөвлөлтийг хянуур, нухацтай хийх аналитик соёлд суралцах.

  1. Нейман-Пирсоны шинжүүрийн критик утга $c$-г олохдоо магадлалын ямар нөхцөлийг ашиглаж тэгшитгэл зохиодог вэ?


  2. Дараах таамаглалуудын аль нь нийлмэл таамаглалын жишээ бэ?


  3. Нейман-Пирсоны теоремын гол ач холбогдол, дүгнэлт нь юу вэ?


  4. $H_0: \theta = \theta_0$ болон $H_1: \theta = \theta_1$ гэсэн энгийн таамаглалуудын хувьд үнэний орын харьцааг (Likelihood Ratio буюу LR) ямар томьёогоор олдог вэ?


  5. Нейман-Пирсоны шинжүүрийн критик (няцаах) муж нь математик бичиглэлээр ямар хэлбэртэй байдаг вэ?


  6. Статистик таамаглал шалгахтай холбогдуулан шаардлагатай түүврийн минимал хэмжээг хэрхэн олох вэ?


  7. Хэрэв дэвшүүлсэн таамаглал нь тархалтын параметрийг нэг утгатайгаар бүрэн тодорхойлж байвал түүнийг статистикт юу гэж нэрлэдэг вэ?


  8. Үнэний орын харьцаа ($LR$) статистикийн утга харьцангуй их байх нь ямар дүгнэлтийг илэрхийлдэг вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.
11 сарын 10 07:40 — 12 сарын 1 07:40 хугацаанд хариулна.