Хичээлийн сэдэв
Хичээл: Математик статистик
Сэдэв: #12. Нийлмэл таамаглал
Зорилго
Тархалтын үл мэдэгдэх параметрийн хувьд нийлмэл болон хоёр талт өрсөлдөгчтэй таамаглал шалгах онолын үндэслэл, хамгийн чадалтай болон хазайлтгүй шинжүүрийн критик муж байгуулах зарчмыг эзэмшинэ.
Зорилтууд
- Нийлмэл, нэг талт өрсөлдөгчтэй таамаглалын ойлголт, онцлогтой танилцах.
- Хүрэлцээтэй статистик болон үнэний орын харьцааны монотон чанарыг ашиглан өрсөлдөгч параметрийн утгаас хамаарахгүй критик муж байгуулах нөхцөлийг судлах.
- Экспоненциал тархалтын бүлийн хувьд хамгийн чадалтай шинжүүр оршин байх зарчмыг үзэх.
- Хоёр талт өрсөлдөгчтэй таамаглалын критик мужийг зохиох зарчим болон шинжүүрийн хазайлтгүй чанарыг ойлгох.
Дэд сэдвүүд
- Нийлмэл болон нэг талт өрсөлдөгчтэй параметрийн таамаглал
- Хүрэлцээтэй статистик ба үнэний орын харьцааны монотон чанарт үндэслэсэн критик муж
- Экспоненциал тархалтын бүл ба хамгийн чадалтай шинжүүр
- Хоёр талт өрсөлдөгчтэй параметрийн таамаглал ба шинжүүрийн хазайлтгүй чанар
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Нийлмэл, нэг талт болон хоёр талт өрсөлдөгчтэй таамаглалын ялгааг тодорхойлох.
- Хүрэлцээтэй статистик болон Фишер-Нейманы задаргааны теоремын статистик таамаглал шалгахад гүйцэтгэх үүргийг мэдэх.
- Экспоненциал тархалтын бүлийн шинж чанар болон хамгийн чадалтай шинжүүр оршин байх нөхцөлийг ойлгох.
- Хоёр талт өрсөлдөгчтэй таамаглал шалгах критик муж байгуулах зарчим ба шинжүүрийн хазайлтгүй чанарын тодорхойлолтыг мэддэг болох.
Чадвар
- Параметрийн өрсөлдөгч утгаас хамаардаггүй нэг утгатай, хамгийн чадалтай критик мужийг байгуулах.
- Тархалтын загварыг экспоненциал бүлд хамаарах эсэхийг тогтоож, хүрэлцээтэй статистикийг олж тодорхойлох
- Ач холбогдлын түвшний хуваарилалтын зарчимд үндэслэн хоёр талт өрсөлдөгчтэй таамаглал шалгах нэгдмэл критик мужийг зохиох.
- Хэвийн тархалтын математик дундаж болон дисперсийн талаарх таамаглал шалгах шинжүүрийг хэрэглэх.
Хандлага
- Статистик таамаглал шалгах асуудалд математик логик дараалалтай, үндэслэлтэй хандах.
- Тодорхойгүй байдлын нөхцөлд хамгийн чадалтай шинжүүрийг сонгох шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх.
- Статистик загвар болон шинжүүрийн шаардлага биелж буйг нягталдаг зарчимч, хариуцлагатай чанарыг хэвшүүлэх.