Хичээлийн сэдэв
Хичээл: Математик статистик
Сэдэв: #15. Дисперсийн шинжилгээ
Зорилго
Олон эх олонлогийн дунджийг зэрэг харьцуулах нэг факторт дисперсийн шинжилгээний онолын үндэслэл, урьдчилсан нөхцөлүүдийг судалж улмаар тэг таамаглал няцаагдсан үед олонлогуудын дунджийг хос хосоор нь харьцуулах аргыг эзэмшинэ.
Зорилтууд
- Дисперсийн шинжилгээний урьдчилсан нөхцөлүүд болох хэвийн тархалт ба дисперсийн ижил чанарыг хангуулах хувиргалт ба шалгууруудыг судлах.
- Үнэний орын харьцаат аргаар дисперсийн шинжилгээний статистикийг гаргах, хазайлтын квадратуудын нийлбэрийн задаргааг үзэх.
- Фишерийн шинжүүр ба зохих тархалтад суурилан статистик таамаглал шалгах, шийдвэр гаргахтай танилцах.
- Олон таамаглал шалгалтаас гарах нэгдсэн дүгнэлтийн хувьд үүсэх нэгдүгээр төрлийн нийт алдааг тооцоолох.
- Дунджийг хос хосоор нь жиших Фишер, Бонферрони, Тукийн аргуудын ялгаа болон онцлогийг судлах.
Дэд сэдвүүд
- Нэг факторт дисперсийн шинжилгээ: Дисперсийн шинжилгээний урьдчилсан шаардлага ба өгөгдлийн хувиргалт, загварын томьёолол, үнэний орын харьцаат шинжүүр, квадратуудын нийлбэрийн задаргаа, шинжүүрийн статистик ба критик муж.
- Эх олонлогуудын дунджийг хос хосоор нь жиших: Олон дахин шалгалтад нэгдүгээр төрлийн алдаа өсөх үзэгдэл, Фишерийн арга, Бонферроны засварын арга, Тукийн арга.
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Дисперсийн шинжилгээний үндсэн урьдчилсан шаардлага болох түүвэр хамааралгүй байх, хэвийн тархалттай байх, дисперсүүд тэнцүү байх нөхцөлийг мэдэх.
- Нийт хазайлтын квадратын нийлбэр нь бүлэг хоорондын болон бүлэг доторх хазайлтын квадратуудын нийлбэрт задардаг зарчмыг ойлгох.
- Олон таамаглалыг зэрэг шалгах үед нэгдүгээр төрлийн алдаа гарах магадлал ихэсдэг зүй тогтлыг танин мэдэх.
- Фишер, Бонферрони, Тукийн олон бүлгийг хос хосоор нь нэг зэрэг жиших аргуудын онолын ялгаа, давуу болон сул талыг мэдэх.
Чадвар
- Өгөгдөл хэвийн тархалтгүй үед тохирох хувиргалтыг сонгон хийж, дисперсийн ижил чанарыг шалгах.
- Дисперсийн шинжилгээний статистикийг ашиглан олон эх олонлогийн дундаж тэнцүү эсэх тухай таамаглал шалгах.
- Дисперсийн шинжилгээгээр ялгаа илэрсэн тохиолдолд тохиромжтой аргыг сонгон аль эх олонлогууд хоорондоо ялгаатайг тодорхойлох.
- Заагдсан ач холбогдлын түвшинд олон бүлгийг хос хосоор нь нэг зэрэг жиших таамаглалын үр дүнг зөв тайлбарлах.
Хандлага
- Статистик шинжилгээ хийхдээ урьдчилсан шаардлагыг хангасан эсэхийг заавал шалгадаг нямбай, зарчимч хандлагатай болох.
- Нэг дор олон таамаглал шалгалт яуулан нэгдсэн дүгнэлт гаргах үед үүсэх нэг төрлийн алдааны өсөлтийг харгалзан статистик дүгнэлтэд хянуур, шинжлэх ухаанч байдлаар хандах.
- Зөвхөн ерөнхий ялгааг илрүүлээд зогсохгүй гүнзгийрүүлсэн харьцуулалт хийж бодит шийдвэр гаргах аналитик соёлд суралцах.