Хичээлийн сэдэв

Хичээл: Математик статистик
Сэдэв: #16. Регрессийн шинжилгээ

Зорилго

Суралцагчдад чанарын болон тоон хувьсагчдын хоорондын шугаман хамаарлыг регрессийн загвараар илэрхийлэх, параметрүүдийн ач холбогдлыг шалгах, загварын урьдчилсан шаардлага буюу таамаглалуудыг оношлох ба корреляцийн шинжилгээ хийх мэдлэг, чадвар олж авна.

Зорилтууд

  1. Санамсаргүй бус категорын хувьсагчийг индикатор хувьсагчаар төлөөлүүлэн шугаман загварт ашиглах зарчмыг эзэмших.
  2. Энгийн шугаман регрессийн загварын параметрүүдийг үнэлэх болон тэдгээрийн статистик ач холбогдлыг шалгах аргыг үзэх.
  3. Загварын үлдэгдлийг шинжилж, регрессийн загварын оношлогоог хийж сурах.
  4. Хоёр хувьсагчийн хоорондын корреляцийг үнэлж, хамааралгүй эсэх тухай таамаглал шалгаж чаддаг болох.

Дэд сэдвүүд

  1. Дисперсийн шинжилгээний загвар ба санамсаргүй бус категорын хувьсагчтай шугаман загвар
  2. Энгийн шугаман регрессийн загвар
  3. Корреляцийн шинжилгээ

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Категорын хувьсагчийг регрессийн загварт оруулж тооцох болон референс категорын утга учрыг ойлгоно.
  2. Энгийн шугаман регрессийн загварын үндсэн шаардлагууд болон параметр үнэлэх аргуудын зарчмыг мэдэж авна.
  3. Үлдэгдлийн дисперс тогтмол эсэх, хэвийн тархалттай эсэх болон хэт нөлөөтэй цэгүүдийг илрүүлэх оношлогооны диаграммуудын зориулалтыг ойлгоно.
  4. Корреляцийн шинжилгээний мөн чанар болон хоёр хувьсагч хамааралтай эсэхийг шалгах статистик шинжүүрүүдийг мэддэг болно.

Чадвар

  1. Чанарын шинж чанартай өгөгдлийг бинар хувьсагч болгон хувиргаж регрессийн загварт ашиглаж сурна.
  2. Регрессийн загварын коэффициентүүдийн статистик ач холбогдлыг шалгаж, гарсан үр дүнд үндэслэн дүгнэлт хийж чаддаг болно.
  3. Загварын үлдэгдлийн графикуудад шинжилгээ хийн, загварын урьдчилсан шаардлага буюу таамаглал биелж буй эсэхийг оношилдог болно.
  4. Хувьсагчдын хоорондын корреляцийн коэффициентийг үнэлж, шугаман хамаарлын хүч болон статистик ач холбогдлыг тодорхойлж сурна.

Хандлага

  1. Статистик загвар байгуулахдаа зөвхөн үнэлгээ гаргахаас гадна загварын урьдчилсан шаардлага буюу таамаглалыг шалгаж оношлогоо заавал хийдэг хариуцлагатай, нягт нямбай байдалд суралцана.
  2. Бодит өгөгдөл дэх хувьсагчдын хамаарлыг баталгаажуулахдаа статистик ач холбогдолд үндэслэн объектив байр сууринаас, шүүмжлэлтэйгээр хандах сэтгэлгээг төлөвшүүлж авна.