Хичээлийн сэдэв
Хичээл: Математик статистик
Сэдэв: #1. Түүвэр ба санамсаргүй хувьсагчийн эх олонлогийн тархалтын үнэлэлт
Зорилго
Магадлалын онол болон статистикийн шинжлэх ухааны үндсэн ялгаа болон уялдааг ойлгож, санамсаргүй түүвэр дээр суурилан эх олонлогийн хуримтлагдах тархалтын функц болон магадлалын нягтын функцийг үнэлэх статистик аргуудыг эзэмшинэ.
Зорилтууд
- Магадлалын онол болон статистикийн ялгаа, түүвэр судалгааны хэрэгцээ шаардлагыг тайлбарлах.
- Санамсаргүй түүврийн үндсэн шинж чанаруудыг тодорхойлох.
- Түүврийн хуримтлагдах тархалтын функцийг байгуулах, түүний шинж чанарыг танин мэдэх.
- Дискрет болон тасралтгүй тархалттай өгөгдлийн магадлалын нягтын функцийг төрөл бүрийн аргаар (давтамж, гистограмм, цөмийн арга) үнэлэх.
- Статистикийн програм ашиглан өгөгдөл дээр практик тооцоолол хийхэд шаардлагатай суурь чадвартай болох.
Дэд сэдвүүд
- Яагаад магадлал, статистик гэж? (Санамсаргүй байдал болон тодорхой байдлын тухай ойлголт)
- Магадлал ба статистикийн ялгаа (Онолын ба өгөгдөлд суурилсан хандлага)
- Түүвэр судалгаа
- Санамсаргүй түүвэр
- Санамсаргүй хувьсагчийн эх олонлогийн хуримтлагдах тархалтын функцийн үнэлэлт
- Санамсаргүй хувьсагчийн эх олонлогийн магадлалын нягтын функцийн үнэлэлт
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Магадлалын онол ба статистикийн ялгааг бүрэн ойлгож, өгөгдөлд тулгуурласан зарчмуудыг тодорхойлж чаддаг болно.
- Хамааралгүй бөгөөд ижил тархалттай санамсаргүй түүврийн тодорхойлолт, түүврийн статистик болон вариацын цувааны талаарх мэдлэгтэй болно.
- Эх олонлогийн болон түүврийн хуримтлагдах тархалтын функцийн уялдаа холбоо, тэдгээрийн хоорондох зайг хэмжих онолын үндэслэлүүдийг мэднэ.
- Магадлалын нягтын функцийг үнэлэх гистограмм болон цөмийн үнэлэлтийн аргуудын ялгаа, давуу талыг танин мэднэ.
Чадвар
- Цуглуулсан өгөгдлийг эрэмбэлж, давтамжийн хүснэгт болон полигон байгуулж чаддаг болно.
- Эх олонлогийн ба түүврийн тархалтын хоорондох ялгааг илэрхийлэх статистик хэмжигдэхүүнүүдийг тооцоолдог болно.
- Програм хангамж ашиглан магадлалын тархалтыг зургаар дүрслэх, статистик таамаглал шалгах, тархалтын үнэлэлтүүдийн аргуудыг бодитоор хэрэглэх чадвартай болно.
Хандлага
- Бодит амьдрал дээрх тодорхой бус, санамсаргүй үзэгдлүүдэд статистик сэтгэлгээгээр ханддаг болно.
- Судалгааны өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ баримт нотолгоо, статистик үнэлгээнд тулгуурлан шинжлэх ухаанч байдлаар дүгнэлт гаргадаг болно.