Хичээлийн сэдэв
Хичээл: Математик статистик
Сэдэв: #3. Түүврийн онолын зарим чухал тархалт
Зорилго
Түүврийн дундаж болон түүврийн дисперсийн тархалтын шинж чанарыг судлах, эдгээрт тулгуурлан хэвийн тархалт, хи-квадрат тархалт, Стьюдентийн тархалт болон Фишерийн тархалтуудын тодорхойлолт, тэдгээрийн уялдааг ойлгож, эх олонлогийн параметрүүдийг үнэлэх математик статистикийн суурь ойлголт авна.
Зорилтууд
- Түүврийн дундаж болон түүврийн дисперсийн статистик чанарууд болон тэдгээрийн тархалтыг тодорхойлох.
- Хэвийн тархалттай эх олонлогоос авсан түүврийн дунджийн асимптот болон жинхэнэ тархалтыг хязгаарын гол теорем ба шугаман хувиргалтаар тайлбарлах.
- Түүврийн дундаж квадрат хазайлтын тархалт буюу хи-квадрат тархалтын тодорхойлолт, аддитив шинж чанарыг гаргах.
- Түүврийн дундаж ба стандарт хазайлтын харьцаанаас үүсэх Стьюдентийн тархалт болон хоёр түүврийн дунджийн ялгаврын тархалтыг судлах.
- Хамааралгүй хоёр түүврийн дисперсийн харьцааны тархалт буюу Фишерийн тархалтыг тодорхойлолт, эх олонлогийн дисперсүүдийг харьцуулах статистик үндэслэлийг харах.
Дэд сэдвүүд
- Түүврийн дундаж ба түүврийн дисперс
- Түүврийн дунджийн тархалт
- Түүврийн дундаж квадрат хазайлтын тархалт
- Түүврийн дундаж ба түүврийн стандарт хазайлтын харьцааны тархалт
- Хамааралгүй хоёр түүврийн дундаж квадрат хазайлтуудын харьцааны тархалт
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Түүврийн дундаж болон түүврийн дисперсээс үүсэлтэй математик статистикийн гол тархалтуудын (хэвийн, хи-квадрат, Стьюдент, Фишер) тодорхойлолт, мөн чанарыг мэддэг болно.
- Санамсаргүй хувьсагчдын шугаман хувиргалт, конволюц болон момент үүсгэгч функцийн тусламжтайгаар тархалтын нягтыг олох онолын аргуудыг мэднэ.
- Нэг ба хоёр түүврийн хувьд эх олонлогийн дундаж болон дисперсийг харьцуулах статистикуудыг мэдэж авна.
Чадвар
- Эх олонлогийн тархалтын квантилын параметрийн бус итгэх завсар байгуулах чадвартай болно.
- Түүврийн зарим статистикуудын тархалтыг олох чадвартай болно.
Хандлага
- Эх олонлогийн параметрүүдийг зөвхөн нэг цэгийн үнэлгээгээр бус, түүврийн тархалтын зүй тогтолд тулгуурлан олон талт байдлаар дүгнэх шинжлэх ухаанч сэтгэлгээ төлөвшинө.
- Статистик таамаглал шалгах болон параметрийн бус үнэлгээ хийхдээ түүврүүдийн хамааралгүй байдал болон тархалтын нөхцөлийг нарийн шалгах нягт нямбай хандлагатай болно.