Хичээлийн сэдэв
Хичээл: Математик статистик
Сэдэв: #9. Нэгэн төрлийн эсэх тухай таамаглал шалгах
Зорилго
Параметрийн бус таамаглалын онолын үндэс болон олон бүлэг түүврийн тархалт ижил (нэгэн төрлийн) эсэхийг шалгах Смирновын болон Хи-квадрат шинжүүрийн арга зүйг эзэмшиж, симуляцын аргаар шинжүүрийн чадал болон алдааны магадлалыг үнэлэх чадвартай болно.
Зорилтууд
- Параметрийн болон параметрийн бус таамаглалын ялгаа, параметрийн бус таамаглалын дөрвөн үндсэн төрлийг зааглах
- Бодит судалгааны асуудлуудад нэгэн төрлийн байх таамаглалыг дэвшүүлэн хэрэглэх
- Хоёр салангид түүврийн хуримтлагдах тархалтын функц хоорондын Колмогоровын зайд үндэслэн Смирновын шинжүүрээр таамаглал шалгах
- Бүүтстрэп болон дахин түүвэрлэх аргаар Смирновын шинжүүрийн чадал болон нэгдүгээр төрлийн алдааг симуляцаар үнэлэх
- Хамтын давтамжийн хүснэгтэд үндэслэн хамгийн их үнэний орын аргаар магадлалыг үнэлж, Хи-квадрат шинжүүрээр олон бүлгийн тархалт ижил эсэхийг шалгах
Дэд сэдвүүд
- Параметрийн бус таамаглал: Тодорхойлолт, параметрийн таамаглалаас ялгагдах онцлог, параметрийн бус таамаглалын дөрвөн төрөл (тархалтын загвар, нэгэн төрлийн, хамааралгүй, санамсаргүй)
- Нэгэн төрлийн байх тухай таамаглал: Үндсэн ойлголт, судалгааны асуудалд нэгэн төрлийн таамаглал дэвшүүлэх бодит жишээнүүд
- Смирновын шинжүүр: Эх олонлогийн тархалт ижил эсэхийг шалгах, Колмогоровын зай, асимптот тархалт, бүүтстрэп аргаар шинжүүрийн чадал ба нэгдүгээр төрлийн алдааг үнэлэх
- Хи-квадрат шинжүүр: Эх олонлогийн бүлгүүдийн тархалт ижил эсэхийг шалгах, хамгийн их үнэний орын үнэлэлт, хамтын давтамжийн хүснэгт, чөлөөний зэрэг ба критик муж
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Параметрийн бус таамаглалын ангилал болон параметрийн таамаглалаас ялгарах онцлогийг мэдэх.
- Смирновын шинжүүрийн үндэс болдог Колмогоровын зай болон асимптот тархалтын логикийг ойлгох.
- Хи-квадрат шинжүүрийн чөлөөний зэрэг, критик утга болон хамгийн их үнэний орын аргаар магадлал үнэлэх зарчмыг мэдэх.
- Шинжүүрийн чадал болон нэгдүгээр төрлийн алдааны магадлалыг симуляцын аргаар хэрхэн үнэлдэгийг ойлгох.
Чадвар
- Бодит судалгааны өгөгдөлд тохируулан нэгэн төрлийн байх таамаглалын тэг болон өрсөлдөгч таамаглалуудыг зөв томьёолох.
- Смирновын шинжүүрийг ашиглан хоёр бүлгийн тархалт ижил эсэхийн талаарх шийдвэрийг ач холбогдлын түвшин болон р-утгад үндэслэн гаргах.
- Хамтын давтамжийн хүснэгт байгуулж, Хи-квадрат шинжүүрээр олон бүлгийн тархалт ижил эсэхийг тогтоох.
- Бүүтстрэп болон дахин түүвэрлэлтийн алгоритм ашиглан шинжүүрийн чадал болон нэгдүгээр төрлийн алдааг тооцоолох.
Хандлага
- Эх олонлогийн тодорхой тархалтын параметерт баригдахгүйгээр өгөгдлийн бодит байдалд үндэслэн дүгнэлт гаргах аналитик сэтгэлгээ төлөвшинө.
- Судалгааны үр дүнд зөвхөн шинжүүрийн р-утгаар хязгаарлагдахгүй, симуляцын аргаар нэгдүгээр төрлийн алдаа болон шинжүүрийн чадалд хянуур, шүүмжлэлтэй үнэлгээ өгдөг мэргэжлийн хариуцлагыг ухамсарлана.