Дүгнэх журам

Хичээл: Өгөгдлийн шинжлэх ухааны програмчлал: Python, R, SQL


Дүн нь дараах задаргаатай байна.

  1. Ирц: 15 оноо
    Хичээлийн семестерийг оюутан ирцийн бүтэн оноотой эхлүүлнэ. Харин хичээл нэг удаа тасалбал эсвэл хоёр удаа хоцорвол нэг оноо алдана. Өвчтэй байсан бол эмнэлгийн магадлагаа харин чөлөөтэй байсан бол чөлөөний хуудас болон бусад баттай бодит баримтад үндэслэн ирц бүртгэл дэх тухайн тасыг засна.
    Түүнчлэн МУИС-ийн сургалтын журамд зааснаар хичээлийн лекц эсвэл семинарын 1/3-ээс дээш хувьд суугаагүй буюу тасалсан бол WF үнэлгээ авна. Энэ нь хичээлээ зургаа буюу үүнээс олон удаа тасалбал тус үнэлгээг авна гэсэн үг юм.
  2. Төсөл хэрэгжүүлэх: 40 оноо
    Өгөгдлийн шинжилгээ ерөнхий сэдэвтэй төслийг 5 оюутантай багт хуваарилагдан гүйцэтгэнэ. Төслийг удирдамжийн дагуу гүйцэтгэж, удирдамжид заасан рубрикээр дүгнэнэ.
  3. Шалгалт Python хэл: 15 оноо
  4. Шалгалт R хэл: 15 оноо
  5. Шалгалт SQL хэл: 15 оноо

Шалгалтыг урьдчилж эсвэл нөхөж өгөхгүй.

Шалгалт нь оюутан лекцийн хичээлээр үзсэн онолын мэдлэгээ практикт хэрэглэхэд шаардагдах зохих ур чадварыг семинарын хичээл болон бие даах цагт эзэмшсэн эсэхийг тогтоох зорилготой. Төсөл хэрэгжүүлэх нь багаар ажиллах, эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэглэх, шинэ ур чадвар эзэмших чадвар суулгана.

МУИС-ийн Сургалтын журмын 4.9.1 дүгээр зүйлд зааснаар A дүн 5-25 хувь, B дүн 15-30 хувь, C дүн 20-40 хувь, D дүн 15-30 хувь, F дүн 0-25 хувийг тус тус эзлэх ёстой бөгөөд дүнгийн тархалтыг үүнд нийцүүлэхийг эрмэлзэнэ. Иймд оюутнууд бүгдээрээ жигдхэн өндөр оноо авах явдал байхгүй юм. Тэгэхээр дайчилсан хүч хөдөлмөр болон зарцуулсан цаг хугацааныхаа үр шим болох дүнгээ ахиу авахыг хүсвэл ирц, шалгалт ба бусад оноогоороо олноос тасарч гарахыг хичээнэ үү.