Хичээлийн сэдэв

Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #1. Удиртгал

Зорилго

Энэхүү сэдэв нь өгөгдлийн шинжилгээ, өгөгдлийн аналитик болон өгөгдлийн ухааны үндсэн ойлголтуудын ялгаа ба уялдааг таниулахын хамт өгөгдлийн шинжилгээнд өргөн ашиглагддаг Python, R, SQL хэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулна.

Зорилтууд

  1. Хичээлийн зорилго, агуулга болон төгсөгчдийн санал хүсэлт дээр үндэслэн тогтоосон монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагатай танилцах.
  2. Өгөгдлийн шинжилгээ, өгөгдлийн аналитик болон өгөгдлийн ухаан гэх ойлголтуудын цар хүрээ, ялгааг тодорхойлох.
  3. Python, R болон SQL хэлүүдийн онцлог, хэрэглээ, тэдгээрийн экосистемийн ялгааг ойлгох.
  4. Сургалтад ашиглагдах ном, сурах бичиг, цахим гарын авлагуудтай танилцах.
  5. Дадлага ажилд шаардлагатай нээлттэй эх бүхий програм хангамжууд болон хөгжүүлэлтийн орчныг суулгах, тохируулах бэлтгэлийг хангах.
  6. Програмчлалын хэлүүд дээр анхны кодыг ажиллуулж турших.

Товч агуулга

Хичээлийн зорилго ба агуулга, Python, R, SQL хэлүүдийн танилцуулга, суулгаж ажиллуулах

Дэд сэдвүүд

  1. Хичээлийн зорилго ба агуулга
  2. Python, R, SQL хэлүүдийн танилцуулга
  3. Ном, сурах бичиг, гарын авлага
  4. Суулгаж ажиллуулах
  5. Анхны код

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Өгөгдлийн шинжилгээ, өгөгдлийн аналитик болон өгөгдлийн ухааны зорилго, арга барил, хэрэглээний түвшний ялгааг мэддэг болно.
  2. Python, R болон SQL хэлүүдийн онцлог, тэдгээрийн хэрэгжүүлэлтийн талаар тодорхой ойлголттой болно.
  3. Хичээлд ашиглагдах сурах бичиг, гарын авлага болон хөгжүүлэлтийн програм хангамжийн орчнуудын талаарх сүүлийн үеийн мэдээлэл авна.

Чадвар

  1. Өөрийн компьютер дээр шаардлагатай програм хангамж болон виртуал орчныг бие даан суулгаж, тохируулах чадвартай болно.
  2. Програмчлалын орчинд анхны кодуудыг оруулан ажиллуулах, үр дүнг шалгах анхан шатны дадал чадварыг эзэмшинэ.
  3. Өгөгдлийн аналитикийн бодит кэйс болон даалгавар дээр ажиллах суурь чадварыг эзэмшинэ.

Хандлага

  1. Өгөгдлийн шинжилгээнд түгээмэл хэрэглэж буй орчин үеийн програм хангамжийг сурч эзэмшин, практикт ашигладаг байх эрмэлзэлтэй болно.
  2. Онолын мэдлэгийг практик хэрэглээ болгох, бодит амьдралын асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачилгатай, тууштай хандах зан чанар төлөвшинө.