Хичээлийн сэдэв

Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #13. Өгөгдлийн нормал хэлбэр

Зорилго

Өгөгдлийг логикийн хувьд зөв бүтэцтэйгээр зохион байгуулах, давхардлыг бууруулах болон бүрэн бүтэн байдлыг хангах үндсэн зарчим болох өгөгдлийн нормал хэлбэрийн талаар ойлголттой болно. Өгөгдлийн сан болон статистик өгөгдлийн бүтэц дэх буруу зохион байгуулалтаас үүсэх сул талуудыг танин мэдэж, функциональ хамаарал болон түлхүүрүүдийн ухагдахуунд суурилан хүснэгтийг оновчтой задлах, нормалчлалын түвшнүүдийг тохиромжтой ашиглах арга зүйг эзэмшинэ.

Зорилтууд

  1. Өгөгдлийн сангийн буруу зохион байгуулалтаас үүсэх сул талуудыг илрүүлж, нормалчлалын ач холбогдлыг ойлгох.
  2. Функциональ хамаарлын мөн чанарыг танин мэдэж, супер түлхүүр, кандидат түлхүүр болон анхдагч түлхүүрийн ялгаа, хэрэглээг судлах.
  3. Нормал бус хэлбэр болон нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар, Бойс-Коддын нормал хэлбэрүүдийн шаардлага, зүй тогтлыг таних.
  4. Хэсэгчилсэн хамаарал болон транзитив хамаарлыг арилгах замаар хүснэгтүүдийг зохистой задлан зохион байгуулах.
  5. Өгөгдлийг нормалчлах үйл явцын давуу болон сул талуудыг харьцуулан үнэлэх.

Товч агуулга

Өгөгдлийн нормал хэлбэрийн тухай ойлголт, функциональ хамаарал ба түлхүүр, өгөгдлийн нормал хэлбэрийн түгээмэл ашигладаг түвшингүүд

Дэд сэдвүүд

  1. Өгөгдлийн нормал хэлбэр
  2. Функциональ хамаарал ба түлхүүр
  3. Өгөгдлийн нормал хэлбэрүүд

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Өгөгдлийн нормалчлалын шаталсан хувилбарууд болон тухайн түвшин бүрт ямар асуудал (давтагдах бүлэг, хэсэгчилсэн хамаарал, транзитив хамаарал гэх мэт)-ыг зайлуулдгийг мэддэг болно.
  2. Атрибут хоорондын функциональ хамаарал болон мөр бүрийг давтагдашгүйгээр тодорхойлох анхдагч түлхүүрийн онцлогийг ойлгоно.
  3. Нормалчлал хийснээр өгөгдлийн сангийн арчилгаа болон санах ойн зарцуулалтад хэрхэн нөлөөлөхийг танин мэднэ.

Чадвар

  1. Атомик бус утга эсвэл давтагдах бүлэг агуулсан нормал бус өгөгдлийг илрүүлж, шаардлагад нийцүүлэн хэлбэржүүлж сурна.
  2. Нийлмэл болон дан атрибутаас бүрдэх түлхүүрүүдээс тохиромжтой анхдагч түлхүүрийг сонгож чаддаг болно.
  3. Өгөгдөл устгах, шинэчлэх, оруулах үеийн зөрчлөөс сэргийлж хүснэгтийг олон жижиг хүснэгтэд зөв задлан зохион байгуулж сурна.

Хандлага

  1. Өгөгдлийг олон газар давхардуулахгүй, зөрчилгүй, логикийн хувьд эмх цэгцтэй зохион байгуулах инженерчлэлийн соёлтой болно.
  2. Системийн ажиллагаа болон өгөгдлийн бүтцийн энгийн, оновчтой байдлыг чухалчлах зарчим баримталдаг болно.