Хичээлийн сэдэв

Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #2. Суурь ойлголт

Зорилго

Python болон R програмчлалын хэлнүүдийн ажиллах ерөнхий зарчим, дээд түвшний ба интерпретацлагдах онцлогийг ойлгож улмаар хувьсагч нэрлэх болон код бичих синтаксийн дүрмүүдийг сурч, програмчлалын багцуудыг удирдах болон тусламжийн системээс шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хайн олох суурь чадварыг эзэмшинэ.

Зорилтууд

  1. Програмчлалын хэлнүүдийн ажиллах зарчим, дээд түвшний болон объект хандлагат шинж чанаруудтай танилцах.
  2. Хувьсагч ба объект нэрлэх дүрэм, нөөцөлсөн үгс, олон мөр ба бүлэг тушаал бичих синтаксийн онцлогийг таньж мэдэх.
  3. Машины тооцооллын нарийвчлалын доод хязгаар болон нэрийн огторгуйн ойлголтыг ойлгож, алдаагүй код бичих анхан шатны мэдэгдэхүүнтэй болох.
  4. Багц суулгах, шинэчлэх, зайлуулах болон сангуудын зөрчлийг шийдвэрлэх зарчмуудыг эзэмших.
  5. Өгөгдөл ачаалах, хэвлэх, бүтэц харах, тайлбарлагч статистик олох зэрэг өргөн хэрэглэгддэг үйлдлүүдтэй танилцах.
  6. Програмчлалын болон хөгжүүлэлтийн орчин дахь тусламжийн хэрэгслүүдийг ашиглаж сурах.

Товч агуулга

R болон Python хэлүүдийн гол онцлог, нөөцөлсөн үгс ба хувьсагч, объект зэргийг нэрлэх дүрэм, тоо ба тэмдэгт мөр шивэх, кодын тайлбар, тушаал буюу код бичихдээ анхаарах зүйлс, машины эпсилон ба тооцооллын алдаа, нэрийн огторгуй, багц удирдах, өргөн хэрэглэдэг функцүүд, тусламж авах

Дэд сэдвүүд

  1. Суурь ойлголт
  2. Багц удирдах
  3. Өргөн хэрэглэдэг функцүүд
  4. Тусламж авах

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Phyton болон R програмын интерактив хэрэглээ, хэрэглэгч болон компьютерийн харилцан ажиллагаа, интерпретацлагдах зарчмыг мэддэг болно.
  2. Тоо болон тэмдэгт мөр шивэх, нөөцөлсөн үгс, хувьсагч нэрлэх дүрмүүд болон машины эпсилоны хязгаарлалтын талаар ойлголттой болно.
  3. Багц цуглуулгын агуулахуудын ялгаа болон нэрийн огторгуйн зөрчлийн механизмыг ойлгоно.

Чадвар

  1. Алдаагүй код бичих, кодын тайлбар оруулах, олон мөр болон бүлэг тушаалуудыг синтаксийн дагуу зөв зохион байгуулах чадвартай болно.
  2. Нэмэлт багцуудыг суулгах, шинэчлэх, ачаалах болон сангуудын зөрчлөөс сэргийлж кодыг зөв дуудах чадвартай болно.
  3. Хөгжүүлэлтийн орчны тусламжийн системтай харьцах товчлууруудыг ашиглаж тусламжийн системаас шаардлагатай мэдээллийг хайж олох чадвартай болно.

Хандлага

  1. Код бичихдээ үсгийн том жижиг болон тусгай тэмдэгтүүдийн хэрэглээнд анхааралтай, нямбай хандах ухамсар төлөвшинө.
  2. Програмчлалын стандартыг баримтлах, синтаксийн болон нарийвчлалын алдаанаас сэргийлэх сахилга баттай болно.