Хичээлийн сэдэв
Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #3. Өгөгдлийн төрлүүд, нэг хэмжээст өгөгдлийн бүтцүүд
Зорилго
Python болон R програмчлалын хэлнүүдийн өгөгдлийн суурь төрөл ба нийлмэл өгөгдлийн бүтцийн онцлогийг ойлгож, нэг хэмжээст өгөгдөл болон чанарын өгөгдлийг програмд гараас шивж оруулах, улмаар тэдгээр өгөгдлийн бүтцийн элементүүд рүү индекс, нэр болон логик нөхцөлөөр хандах чадвартай болно.
Зорилтууд
- Python болон R хэлний өгөгдлийн суурь төрлүүд ба нийлмэл өгөгдлийн бүтцийн ялгаа, онцлогтой танилцах.
- Нэг хэмжээст тоон болон тэмдэгт мөрөн өгөгдлийг програмд шивж оруулах тохиромжтой бүтцүүдийг судлах.
- Номинал болон ординал хэмжээстэй чанарын өгөгдлийг зохих бүтцэд оруулж, шошгожуулах, эрэмбийн харьцааг заах зарчмыг эзэмших.
- Нэг хэмжээст өгөгдлийн бүтцийн ганц болон олон элемент рүү индекс, нэр, зүслэг болон логик утгаар хандах аргуудыг таньж мэдэх.
Товч агуулга
Python болон R хэлний өгөгдлийн төрөл ба өгөгдлийн бүтэц, нэг хэмжээст өгөгдөл оруулах, чанарын өгөгдөл оруулах, нэг хэмжээст объектын элемент рүү хандах
Дэд сэдвүүд
- Ерөнхий ойлголт
- Нэг хэмжээст өгөгдөл оруулах
- Чанарын өгөгдөл оруулах
- Нэг хэмжээст объектын элемент рүү хандах
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Python болон R хэлнүүдийн өгөгдлийн суурь болон нийлмэл бүтцүүдийн ялгаа, тэдгээрийн индексжүүлэлтийн эхлэх цэгийн онцлогийг мэддэг болно.
- Вектор, лист, тупл, олонлог, толь бичиг болон нэмэлт багцуудын нэг хэмжээст өгөгдлийн бүтцийн шинж чанар, хязгаарлалтуудыг ойлгоно.
- Чанарын өгөгдлийг нэрлэсэн болон дараалсан хэмжээсээр програмын орчинд илэрхийлэх зарчмыг мэднэ.
Чадвар
- Нэг хэмжээст тоон болон чанарын өгөгдлийг зохистой бүтэц сонгон програмын код дотор оруулах чадвартай болно.
- Индекс, түлхүүр нэр, сөрөг индекс, зүслэг болон логик утгууд ашиглан нэг ба олон элемент рүү оновчтой хандаж ялган авах чадвартай болно.
- Өгөгдлийн шинжилгээний шаардлагад нийцүүлэн тохирох багц болон өгөгдлийн бүтцийг сонгон ашиглаж чаддаг болно.
Хандлага
- Өгөгдлийн шинж чанар болон боловсруулалтын зорилгод тохируулан өгөгдлийн бүтцийг нухацтай сонгох хандлага төлөвшинө.
- Програмчлалын хэлүүдийн объектын элементүүдийн индексжүүлэлт болон синтаксийн ялгаанд нямбай, хариуцлагатай ханддаг болно.