Хичээлийн сэдэв
Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #6. Оператор
Зорилго
Програмчлалын хэлнүүд дэх төрөл бүрийн операторуудын ангилал, тэдгээрийн ажиллах үндсэн зарчим болон өгөгдлийн бүтэц, объектуудад үзүүлэх векторжсон үйлчлэлийн онцлогийг ойлгоно. Операторыг програмчлалын өгүүлбэр дэх үйл үг мэтээр хүлээн авч, утга олгох, логик болон харьцуулах үйлдлийг оновчтой гүйцэтгэх, хоолой оператороор кодын бичиглэлийг уншууртай болгох, улмаар операторуудын ажиллах дэс дараалал ба векторжсон үйлчлэлийг өгөгдлийн шинжилгээнд алдаагүй хэрэглэх суурь мэдлэг, чадварыг эзэмшинэ.
Зорилтууд
- Арифметик, жиших, харьцуулах, харьяалал шалгах, логик болон унар операторуудын зориулалт ба ялгааг судлах.
- Вектор, матриц, тензор болон хүснэгтэн өгөгдлийн бүтэц дээрх операторын векторжсон үйлчлэлийн зарчим, хэмжээс зөрөх үеийн онцлогийг ойлгох.
- Утга олгох болон хоолой буюу утга дамжуулах операторын хэрэглээ, кодыг уншууртай бичихэд сурах.
- Инфикс операторын мөн чанар болон хэрэглэгч шинэ оператор тодорхойлох аргыг судлах.
- Програмчлалын орчинд операторуудын ажиллах дэс дарааллыг танин мэдэх.
Товч агуулга
Python болон R хэлний үндсэн оперторууд, операторын векторжсон үйлчлэл, операторуудын ажиллах дэс дараа
Дэд сэдвүүд
- Арифметик оператор
- Жиших оператор
- Харьцуулах оператор
- Харьяалал шалгах оператор
- Операторын векторжсон үйлчлэл
- Логик оператор
- Унар оператор
- Утга олгох оператор
- Хоолой буюу утга дамжуулах оператор
- Инфикс оператор
- Операторуудын ажиллах дэс дараа
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Операторуудын төрөл, тэдгээрийн математик болон логик утга, өөр өөр програмчлалын хэлнүүд дэх ялгаатай байдлыг мэддэг болно.
- Вектор, матриц болон хүснэгтэн өгөгдөл дээр операторууд элемент бүрчлэн хэрхэн үйлчлэх, хэмжээс болон индекс зөрөх үед гарах үр дүнгийн онцлогийг ойлгоно.
- Операторуудын ажиллах дэс дараалал, утга дамжуулах хоолой операторын ажиллагаа болон хэрэглэгч өөрөө оператор тодорхойлох зарчмыг мэдэж авна.
Чадвар
- Төрөл бүрийн операторуудыг ашиглан нөхцөл шалгах, математик болон логик үйлдлүүдийг програмчлалын орчинд оновчтой гүйцэтгэх чадвартай болно.
- Өгөгдлийн бүтцүүд дээр векторжсон үйлдлийг алдаагүй хийх, хэмжээсний зөрүүгээс үүсэх санамсаргүй алдаанаас сэргийлэх чадвартай болно.
- Хоолой оператор болон утга олгох операторуудыг ашиглан олон шаталсан давхар функцүүдийг энгийн, ойлгомжтой цувраа хэлбэрээр бичиж сурна.
Хандлага
- Код бичихдээ операторуудын ажиллах дэс дараалал болон векторжсон үйлчлэлийн онцлогт нямбай, хянуур хандах дадал төлөвшинө.
- Ялгаатай програмчлалын хэл, багц болон системийн орчинд өгөгдөлтэй ажиллахдаа логик суурьтай, уян хатан хандах сахилга баттай болно.