Хичээлийн сэдэв

Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #7. Функц ба хувьсагч болон функцийн үйлчлэх хүрээ

Зорилго

Програмчлалын хэлнүүд дэх функц зарлах, дуудах зарчим, нэргүй функц болон хэрэглэгчийн оператор тодорхойлох боломжуудыг ойлгоно. Кодоо эмх цэгцтэй болгон хялбараар дахин ашиглах, функцийн олон төрлийн аргумент болон буцаах утгыг тохируулах, хувьсагч болон функцийн үйлчлэх хүрээ, олон давхар хүрээний хайлтын рекурсив зарчмыг танин мэдэж, глобал болон локал орчны хувьсагчдыг оновчтой удирдах мэдлэг, чадварыг эзэмшинэ.

Зорилтууд

  1. Функц зарлах, дуудах үндсэн зарчим болон аргумент, буцаах утгын төрлүүдийг судлах.
  2. Нэргүй функц болон шинээр оператор тодорхойлох боломж, тэдгээрийн хэрэглээг ойлгох.
  3. Хувьсагч болон функцийн үйлчлэх хүрээ, локал ба эх хүрээний ялгааг танин мэдэх.
  4. Олон давхар хүрээ болон хувьсагч хайх рекурсив зарчмыг ойлгох.
  5. Эх хүрээ болон гаднах хүрээний хувьсагчид утга олгох, өөрчлөх аргад сурах.

Товч агуулга

Функц зарлах, функцийн аргумент хүлээн авах, функцийн буцаах утга, функц дуудах, нэргүй функц, шинэ оператор тодорхойлох, хувьсагч болон функцийн үйлчлэх хүрээ, хувьсагч болон функц хайх зарчим, глобал ба локал хувьсагч, эх хүрээ дэх хувьсагчид утга олгох

Дэд сэдвүүд

  1. Функц зарлах
  2. Функц дуудах
  3. Нэргүй функц
  4. Оператор тодорхойлох
  5. Хувьсагч болон функцийн үйлчлэх хүрээ

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Функц зарлах шалтгаан, аргументын тохиргоо болон буцаах утгын онцлогуудыг мэддэг болно.
  2. Нэргүй функц болон хэрэглэгчийн оператор тодорхойлох зарчмыг ойлгоно.
  3. Хувьсагч болон функцийн үйлчлэх хүрээ, локал ба эх хүрээний ялгаа, олон давхар хүрээний бүтцийг мэднэ.

Чадвар

  1. Бүлэг тушаалуудыг функц болгон нэгтгэж, кодоо эмх цэгцтэй, дахин ашиглагдах боломжтойгоор бичих чадвартай болно.
  2. Аргументуудыг тухайн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэрлэсэн болон дараалсан байдлаар алдаагүй дамжуулж, функцээ зөв дуудан ашиглаж сурна.
  3. Гаднах болон локал хүрээний хувьсагчдын утгыг алдаагүй удирдах, рекурсив хайлтын зарчмаар кодыг оновчтой зохион байгуулах чадвартай болно.

Хандлага

  1. Код бичихдээ функц болон хувьсагчийн үйлчлэх хүрээг тодорхой зааглаж, дахин ашиглагдах цэгцтэй код бичдэг болно.
  2. Глобал болон локал хувьсагчдын үйлчлэх орчныг зааглахдаа логик суурьтай, хянуур хандах дадал төлөвшинө.