Хичээлийн сэдэв
Хичээл: Статистикийн програмчлал: Python, R, SQL
Сэдэв: #9. Өгөгдлийн сан ба SQL хэл
Зорилго
Өгөгдлийн сан болон түүнийг удирдах стандарт хэлний суурь ойлголтуудтай танилцаж, өгөгдлийг зохион байгуулалттайгаар хадгалах, удирдах, боловсруулах арга барилыг эзэмшинэ. Өгөгдлийн сангийн удирдлагын системүүдийн онцлог, хэрэглээний орчны ялгааг ойлгохоос гадна програмчлалын орчноос өгөгдлийн сан руу хандаж өгөгдөл шүүж авах, шинэчлэх, устгах, нэмэх болон өгөгдлийн гаргаж авсан өгөгдлийг цааш боловсруулах аргыг эзэмшинэ.
Зорилтууд
- Өгөгдлийн сан ба SQL хэлний үндсэн ойлголттой танилцах.
- Өгөгдлийн сангийн системүүдийн ялгаатай талууд болон хэрэглээний онцлогийг харьцуулан судлах.
- Өгөгдлийн төрлүүд болон анхдагч ба гадаад түлхүүрийн зориулалтыг мэдэх.
- Програмчлалын орчноос өгөгдлийн сантай холбогдох, өгөгдөл оруулах, засварлах, устгах болон шүүж гаргах үйлдлүүдийг хийж сурах.
- Илгээсэн хүсэлтийн үр дүнг програмчлалын хэл дээр зохистой бүтэцтэйгээр авч ашиглах аргуудыг эзэмших.
Товч агуулга
SQLite өгөгдлийн сан, өгөгдлийн сан болон хүснэгт үүсгэх, хүснэгтийн бүтэц өөрчлөх, хүснэгт рүү өгөгдөл оруулах, гаргах буюу ялгаж авах, засах, устгах
Дэд сэдвүүд
- Өгөгдлийн сан ба SQL хэлний талаарх ерөнхий ойлголт
- Орчны бэлтгэл хангаж холболт тохируулах
- Өгөгдлийн сангийн суурь ойлголт
- Програмчлалын хэлнүүдээс өгөгдлийн сан руу хандаж ажиллах
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Өгөгдлийн сангийн бүтэц, харилцан хамааралт өгөгдлийн сан болон SQL хэлний үүргийг мэддэг болно.
- Өгөгдлийн сангийн янз бүрийн системүүдийн онцлог болон өгөгдлийн төрлийн ялгаа ба зориулалтыг ойлгоно.
- Анхдагч болон гадаад түлхүүрийн зарчим, хүснэгт хоорондын холбоо хамаарлыг танин мэднэ.
Чадвар
- Програмчлалын орчноос өгөгдлийн сантай холбогдон хүснэгт үүсгэх, өгөгдөл оруулах, засварлах, устгах ба хайх үйлдлийг гүйцэтгэж чаддаг болно.
- Өгөгдлийн сангаас буцаж ирсэн үр дүнг зохих бүтэц, баганын нэртэйгээр хувирган боловсруулж сурна.
- Өгөгдлийн сантай ажиллаж дууссаны дараа холболтыг зохистой салгаж, санах ойн аюулгүй байдлыг хангах чадвартай болно.
Хандлага
- Өгөгдлийг системтэй, эмх цэгцтэй хадгалах, өгөгдлийн сантай харилцахдаа логик дараалалтай нямбай ажиллах дадал төлөвшинө.
- Өгөгдөлд өөрчлөлт оруулах болон холболт удирдахад санах ойн найдвартай байдлыг хангаж хянуур ажилладаг хандлагатай болно.