Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: 10. Кластерын шинжилгээ I
Агуулга: кластер байгуулах алгоритмууд, кластерын шинжилгээний шатлах алгоритм
Хугацаа: 4 сарын 6 07:40 — 4 сарын 27 07:40



  1. Кластерын шинжилгээний k-means алгоритмыг чанарын өгөгдөл дээр хэрэглэж болох уу?


  2. Шатлах алгоритмаар хийсэн кластерын шинжилгээний үр дүнг ямар диаграммаар үзүүлдэг вэ?


  3. k-means алгоритмаар кластерын шинжилгээ хийхэд юу шаардлагатай вэ?


  4. Кластерын шинжилгээний k-means алгоритмд тухайн нэг кластерыг юугаар төлөөлүүлдэг вэ?


  5. Кластерын шинжилгээ хийх үед ямар зарчим баримтлах вэ?


  6. Шатлах алгоритмаар кластерын шинжилгээ хийхэд юуг анхаарах вэ?


  7. Өгөгдөл дэх хувьсагчдын масштабын харилцан адилгүй байдлын нөлөөг арилган тэгшитгэснээр ямар сөрөг үр дагавар гарч болох вэ?


  8. Тоон хувьсагчдаас бүрдэх өгөгдөл дээр кластерын шинжилгээ хийхдээ ...


  9. Кластер хоорондын зайн квадратуудын нийлбэрийг нийт зайн квадратуудын нийлбэртэй тэнцүү болгоно гэвэл ...


  10. Кластерын шинжилгээг шатлах алгоритмаар гүйцэтгэхэд юу шаардлагатай вэ?


  11. Тоон хувьсагчдаас бүрдэх өгөгдөл дээр кластерын шинжилгээ хийхэд дараах зүйлсийг анхаарна.


  12. Шатлах алгоритмаар хийх кластерын шинжилгээгээр нэг кластерт эрс ялгаатай хоёр объект оруулахгүй гэвэл кластер хоорондын зайг ямар аргаар тооцоолох вэ?

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.