Хичээлийн сэдэв

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #12. Дискриминантын шинжилгээ

Зорилго

Олон хэмжээст өгөгдлөөр харгалзах эд юмс, үзэгдлийг ялган таних, ангилан тусгаарлах зорилготой дискриминантын шинжилгээний статистик онол, тус шинжилгээний ангиллын зарчмуудыг авч үзнэ. Мөн дискриминантын шинжилгээг өөр бусад статистикийн болон машин сургалтын аргатай харьцуулан онцлог ялгааг нь ойлгож, улмаар практикт хэрэглэх мэдлэг, чадвар олж авна.

Зорилтууд

  1. Дискриминантын шинжилгээний үндсэн ойлголт, зориулалт болон бусад статистик аргатай (кластер шинжилгээ, логистик регресс, гол хэсгийн шинжилгээ) харьцуулсан онцлогийг судална.
  2. Ангиллын үндсэн зарчмууд болох хамгийн их үнэний ортой, Байесийн болон Фишерийн дискриминантын зарчмуудын ажиллах зарчмыг мэдэж авна.
  3. Буруу ангиллаас үүдэх хохирлын хэмжээ, приор ба постериор магадлал болон Махаланобисын зайд үндэслэн ангиллын мужийг тодорхойлох зарчмуудыг ойлгож эзэмшинэ.

Товч агуулга

Дискриминантын шинжилгээний ангиллын зарчмууд, хамгийн их үнэний ортой дискриминантын зарчим, Байесийн дискриминантын зарчим, Фишерийн шугаман дискриминантын зарчим

Дэд сэдвүүд

  1. Дискриминантын шинжилгээ
  2. Ангиллын зарчим

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Дискриминантын шинжилгээний онолын үндэс, түүний хэв танилт болон машин сургалт дахь ач холбогдлыг мэднэ.
  2. Хамгийн их үнэний ортой, Байесийн болон Фишерийн дискриминантын зарчмын ялгаа, мөн приор ба постериор магадлалын утга учир, алдаатай ангиллын хохирол тооцсон ангиллын зарчмын мөн чанарыг ойлгоно.

Чадвар

  1. Эх олонлогуудыг хамгийн сайн зааглаж тусгаарлах ангиллын мужийг олох буюу дискриминантын зарчмыг тогтоож чаддаг болно.
  2. Дискриминантын шинжилгээний ангиллын зарчмыг ашиглан шинэ өгөгдлийн цэгүүдийг аль бүлэгт хуваарилагдахыг тогтоож чаддаг болно.

Хандлага

  1. Өгөгдлийг ангилахдаа буруу ангиллын хохирол болон эх олонлогийн тархалтын онцлогийг олон талаас нь тооцож, статистик үндэслэл бүхий оновчтой шийдвэр гаргадаг болно.
Хариу

Дараах асуултуудад 11 сарын 17 07:40 — 12 сарын 8 07:40 хугацаанд хариулна.


  1. Дискриминантын шулуунууд хавтгай дээр хэрхэн яаж байрласан үед $R_1$, $R_2$, $R_3$ олонлогууд хавтгайг бүрэн хучих өөрөөр хэлбэл $R_1 \cup R_2 \cup R_3=\mathbb{R}^2$ байх вэ?


  2. Ямар өгөгдөл дээр дискриминантын шинжилгээ хийж болох вэ?


  3. $x$ цэгийг магадлалын нягт нь хамгийн их байх бүлэгт хуваарилах зарчмыг юу гэдэг вэ?


  4. Дараах дүгнэлтүүдийн аль нь үнэн бэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.