Хичээлийн сэдэв
Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #13. Олон хэмжээст координатын шинжилгээ
Зорилго
Их хэмжээст огторгуй дахь өгөгдлийн цэгүүдийн адил төстэй болон ялгаатай байдлыг тэдгээрийн хоорондох зай дээр үндэслэн бага хэмжээст огторгуйд буулгах олон хэмжээст координатын шинжилгээний онолын үндсийг судлах, зайн мэдээлэлд үндэслэн цэгүүдийн координатыг тодорхойлох, шинээр авч үзэх огторгуйн хэмжээсийг тохиромжтойгоор сонгох болон хувьсагчдын масштабын ялгаатай байдлыг тооцон шинжилгээ хийх мэдлэг, чадвар олж авахыг зорино.
Зорилтууд
- Олон хэмжээст координатын шинжилгээний үндсэн ойлголт, зориулалт болон өгөгдлийн цэгүүдийн адил төстэй эсвэл ялгаатай байдлыг тэдгээрийн хоорондох зайн мэдээлэлд үндэслэн бага хэмжээст огторгуйд буулган дүрслэх зарчмыг ойлгоно.
- Цэгүүд хоорондын зайн матрицыг өгөгдлийн матрицтай холбон, матрицын чанар болон хувийн утга, хувийн векторт үндэслэн цэгүүдийн координатыг сэргээн олох аргын санааг ойлгож, үйлдлийн дэс дарааллыг мэдэж, улмаар практикт хэрэглэж сурна.
- Хувийн утгуудын харьцаанд үндэслэн эх өгөгдлийн мэдээллийн агуулгыг хамгийн сайн хадгалах огторгуйн хэмжээсийг сонгох аргачлалыг сурч авна.
- Хувьсагчдын хэмжих нэгж, масштабын ялгаанаас үүсэх сөрөг нөлөө ба зайн гажуудлыг арилгах аргыг шинжилгээнд тооцож ашиглах чадвартай болно.
Товч агуулга
Объектуудын хоорондын зайн мэдээллээс тэдгээрийн байрлал буюу координатыг олох, объектуудын байрлах огторгуйн хэмжээсийг тодорхойлох, өгөгдөл дэх хувьсагчдын масштабын ялгаатай байдлын нөлөөг зайлуулах
Дэд сэдвүүд
- Олон хэмжээст координатын шинжилгээний тухай ерөнхий ойлголт
- Цэгүүдийн хоорондох зай дээр үндэслэн тэдгээрийн координатыг сэргээн олох
- Огторгуйн хэмжээс сонгох
- Хувьсагчдын масштабын ялгаатай байдлын нөлөөг анхаарах
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Их хэмжээст өгөгдлийг бага хэмжээст огторгуйд буулгах олон хэмжээст координатын шинжилгээний онолын үндэс болон зайн матрицаас цэгүүдийн координатыг сэргээх аргачлалыг мэдэж авна.
- Цэгүүдийн хоорондох зайн эрс тэс ялгаатай байдал буюу өгөгдлийн матриц дахь цэгүүдийн тархай (дисперстэй зүйрлэмээр) байдал огторгуйн хэмжээсийг сонгох үед түүврийн элементийн түвшинд авч үзсэн "ковариац"-ын матрицын хувийн утгуудаар дамжин огторгуйн хэмжээс дээр хэрхэн тусаж буйг ойлгоно.
Чадвар
- Өгөгдсөн цэгүүдийн хоорондох зайн матрицаас цэгүүдийн шинэ координатыг олж чаддаг болно.
- Олон хувьсагчтай өгөгдлийг мэдээллийн алдагдал хамгийн багатайгаар хавтгай дээр буулган дүрсэлж чаддаг болно.
Хандлага
- Өгөгдлийн хэмжээсийг бууруулахдаа хувьсагчдын масштабын нөлөөг заавал нягталдаг, хэмжээс бууруулалтаарх мэдээллийн алдагдлыг тооцож байж дүгнэлт гаргадаг болно.
Дараах асуултуудад 11 сарын 24 07:40 — 12 сарын 15 07:40 хугацаанд хариулна.