Хичээлийн сэдэв

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #13. Олон хэмжээст координатын шинжилгээ
Агуулга: цэгийн координат сэргээх, огторгуйн хэмжээс сонгох, хувьсагчдын масштабын ялгаатай байдлын нөлөөг зайлуулах

Хариу

Дараах асуултуудад 11 сарын 24 07:40 — 12 сарын 15 07:40 хугацаанд хариулна.


  1. Олон хэмжээст координатын шинжилгээг ямар зорилгод ашиглах вэ?


  2. Өгөгдсөн зайн матрицаас хөөж олсон $B$ матрицын хувийн утгуудын 3 нь тэгээс их байв. Тэгвэл cmdscale() функцийн k аргументаар хэд гэсэн утга дамжуулж болох вэ?


  3. $n$ удаагийн туршилтын үр дүнгээс тогтох өгөгдөл дэх $p$ ширхэг хувьсагчид дунд зэргийн шугаман хамааралтай бөгөөд тэдгээрийн аль нь ч тогтмол биш бас түүврийн элементүүд шугаман хамааралгүй байг. Тэгвэл олон хэмжээст координатын шинжилгээний явцад гарч ирдэг хувийн утгуудын хэчнээн нь эерэг утгатай байх вэ?


  4. Олон хэмжээст координатын шинжилгээ хийхэд ямар мэдээлэл шаардлагатай вэ?


  5. Олон хэмжээст координатын шинжилгээний хувьд зайн матриц олохоос өмнө өгөгдөл дэх хувьсагчдын масштаб адил эсэхийг анхаарч зохих хувиргалт хийнэ.

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.