Хичээлийн сэдэв
Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #14. Конжойнт шинжилгээ
Зорилго
Хичээлийн энэхүү сэдвээр бараа, үйлчилгээний онцлог шинжүүдийг хэрэглэгчид хэрхэн тодорхойлж буйг цэвэр статистикийн үүднээс судлах, шинээр гаргах бараа үйлчилгээний боломжит хувилбаруудаас хэрэглэгчийн таашаалд хамгийн сайн нийцэх оновчтой шийдлийг сонгох болон сурталчилгааны стратеги тогтооход зориулан конжойнт шинжилгээний загвар зохиох, загварын параметрийг үнэлэх мэдлэг, чадвар эзэмшихийг зорино.
Зорилтууд
- Конжойнт шинжилгээний үндсэн ойлголт, маркетингийн судалгаа дахь зориулалтыг мэдэж авна.
- Бараа үйлчилгээний онцлогийг тодорхойлох факторууд, тэдгээр факторуудын түвшингүүдийн хоршлын янз бүрийн хувилбаруудаас хэрэглэгчийн авах сэтгэл ханамжийг илэрхийлэх конжойнт шинжилгээний нөхцөлт шугаман регрессийн загварын томьёолол ба загварын шинж чанарыг мэддэг болно.
- Ганц болон олон хэрэглэгчээс цуглуулсан судалгааны өгөгдлөөр загварын параметрүүд болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн дундаж утгыг хүснэгтийн аргаар үнэлэх аргыг сурч эзэмшинэ.
- Конжойнт шинжилгээний загварыг дамми хувьсагчийн тусламжтайгаар нөхцөлгүй буюу энгийн шугаман регрессийн загварт хувиргаж, улмаар параметрийг нь үнэлэх аргыг ойлгож эзэмшинэ.
Товч агуулга
Конжойнт шинжилгээний загвар, загварын параметрийн үнэлэлт, загварыг энгийн шугаман регрессийн загварт хувиргах
Дэд сэдвүүд
- Конжойнт шинжилгээ
- Конжойнт шинжилгээний загвар
- Загварын параметрийн үнэлэлт
- Конжойнт шинжилгээний загварыг энгийн шугаман регрессийн загвар руу хувиргах нь
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Бараа үйлчилгээний онцлог шинжийг бүрдүүлэх факторууд болон тэдгээр факторуудын түвшингүүдийн хоршлын янз бүрийн хувилбараас авах сэтгэл ханамжийг тодорхойлох конжойнт шинжилгээний загварын үндсэн санааг ойлгож авна.
- Конжойнт шинжилгээний загвар нь нөхцөлт шугаман регрессийн загвар болохыг ойлгох ба түүнийг энгийн шугаман регрессийн загварт хэрхэн шилжүүлж, улмаар параметрүүдийг нь үнэлэх зарчмыг мэдэж авна.
Чадвар
- Хэрэглэгчээс өгсөн сэтгэл ханамжийн оноонд үндэслэн хүснэгтийн аргаар загварын параметрүүдийг үнэлж чадвартай болно.
- Нэг болон олон хэрэглэгчийн өгөгдөлд үндэслэн бараа үйлчилгээний тухайн хувилбараас авах сэтгэл ханамжийн жинхэнэ болон дундаж утгыг үнэлж чаддаг болно.
- Конжойнт шинжилгээний нөхцөлт загварыг регрессийн дамми матриц ашиглан энгийн шугаман регрессийн хэлбэрт хувиргаж, параметрүүдийг үнэлж сурна.
Хандлага
- Шийдвэр гаргахдаа зөвхөн мэдрэмжид бус, судалгааны өгөгдөл болон статистик загварчлалд суурилдаг болно.
Дараах асуултуудад 12 сарын 1 07:40 — 12 сарын 22 07:40 хугацаанд хариулна.