Хичээлийн сэдэв
Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #16. Хамтын давтамжийн хүснэгт дээрх холбоо хамаарлын шинжилгээ
Зорилго
Чанарын буюу ангилсан хувьсагчдаас тогтох санамсаргүй векторын хамтын тархалтын хүснэгтэд тулгуурлан тэдгээрийн холбоо хамаарлыг чанарын хувьсагчдын ангиудын түвшинд хүртэл задлан шинжлэх аргыг судалж эзэмшинэ. Мөн нөхцөлт болон тухайн тархалт хоорондын хи-квадрат зайд үндэслэн ангиудын нөлөөг тодорхойлж сурна. Түүнчлэн чанарын хувьсагчдын ангиудын хамаарлыг нөхцөлдүүлэгч факторуудыг тодорхойлж улмаар хувьсагч тус бүрийн ангиудын тэдгээр факторууд дээрх проекц ба оролцоог олж, холбоо хамаарлын талаар нарийвчалсан дүгнэлт гаргаж сурна.
Хичээлийн зорилтууд
- Чанарын хувьсагчдын хамтын тархалтын хүснэгт болон тэдгээрийн хамааралгүй байх тухай таамаглал шалгадаг хи-квадрат шинжүүрийг авч үзнэ.
- Тухайн болон нөхцөлт тархалт хоорондын хи-квадрат зайд үндэслэн хувьсагчийн тухайн нэг анги нөгөө хувьсагчид хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох аргачлалыг эзэмшинэ.
- Хамтын тархалт болон хамааралгүйн нөхцөл дэх хамтын тархалт хоорондын хи-квадрат зай буюу инерцийг факторуудад задлах замаар хувьсагчдын хамаарлыг нөхцөлдүүлэгч далд хүчин зүйлийг нээн илрүүлэх аргыг судална.
- Хувьсагдын хамаарлыг нөхцөлдүүлэгч факторууд дээрх мөр болон баганын проекцыг байгуулж, ангиудын координат болон факторт эзлэх оролцооны хувийг тооцоолон, анги хоорондын уялдаа холбоог цэгэн диаграммаар дүрслээд тайлбарлаж сурна.
Товч агуулга
Хамааралгүй байх тухай таамаглал шалгах хи-квадрат шинжүүр, хи-квадрат статистикийн задаргаа, чанарын хувьсагчдын түвшингүүдийн уялдаа холбоог факторуудаар задлан шинжлэх
Дэд сэдвүүд
- Хамтын тархалтын холбоо хамаарлын шинжилгээ
- Хамааралгүй байх тухай таамаглал шалгах Хи-квадрат шинжүүр
- Нөхцөлт тархалт болон тухайн тархалт хоорондын хи-квадрат зай буюу ангийн нөлөө
- Хамтын тархалт болон хамааралгүйн нөхцөл дэх хамтын тархалт хоорондын хи-квадрат зай
- Факторууд дээрх мөр, баганын проекц
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Чанарын хувьсагчдын хамтын тархалтын хүснэгтэд тулгуурлан тэдгээрийн холбоо хамаарлыг ангиудын түвшинд задлан шинжлэх онолын үндсийг мэдэж авна.
- Хи-квадрат зай, инерцийн задаргаа, мөн гол болон стандарт координатын ялгаа, факторт эзлэх оролцооны утга санааг ойлгоно.
Чадвар
- Чанарын хувьсагчдын хамааралгүй байх тухай таамаглалыг шалгаж, хувьсагчдын анги тус бүр хувьсагчдын хамааралд хэр нөлөөтэй тогтоож, бас анги тус бүр инерц буюу хамааралд хэр их хувь эзлэхийг тооцоолж улмаар зохих дүгнэлт гаргаж сурна.
- Хамаарлыг нөхцөлдүүлэгч далд факторууд дээр хувьсагч тус бүрийн ангиудыг проекцлоод цэгэн диаграммаар дүрсэлж, ангиудын уялдаа холбоог тайлбарлаж чаддаг болно.
Хандлага
- Чанарын өгөгдөл болон ангилсан хувьсагчдын хамаарлыг зөвхөн ганц хи-квадрат шинжүүрээр дүгнэх бус харин тэдгээр хувьсагдын анги тус бүрийн нөлөө ба хамаарлыг нөхцөлдүүлэгч далд фактор гэх мэтчилэн лавшруулан авч үздэг болно. Энэ нь өгөгдлийн шинжилгээнд статистикийг нухацтай хэрэглэх хандлагыг төлөвшүүлнэ.