Хичээлийн сэдэв

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #2. Олон хэмжээст хэвийн тархалт I

Зорилго

Олон хэмжээст хэвийн тархалтын тодорхойлолт, түүний дундаж утгын вектор болон ковариацийн матриц зэрэг параметрүүдийн шинж чанарыг ойлгож, санамсаргүй векторын шугаман ба Махаланобисын хувиргалт хийх болон хиймэл утга үүсгэн симуляцлах арга зүйд сурна. Мөн тус тархалтын геометр утга санаа, ковариацийн матрицын хувийн утга ба хувийн вектороор тодорхойлогдох эллипсоидийн бүтэц болон Махаланобисын зайд үндэслэн өгөгдөл дэх онцгой утгыг илрүүлэх зэрэг мэдлэг, чадвар олж авна.

Зорилтууд

  1. Олон хэмжээст хэвийн тархалтын ухагдахуун, түүний параметрүүд болон санамсаргүй хувьсагчид хамааралгүй байх нөхцөлийг танин мэдэх.
  2. Махаланобисын хувиргалтаар олон хэмжээст хэвийн тархалтыг стандарт хэвийн тархалтад шилжүүлэх болон санамсаргүй утга үүсгэн симуляцлах зарчмыг судлах.
  3. Санамсаргүй векторын шугаман хувиргалтын теорем болон түүний баталгаатай танилцах.
  4. Ижил магадлалын нягттай цэгүүдийн үүсгэх эллипсоидийн геометр шинж чанар, түүний тэнхлэгүүдийн чиглэл, геометр хэмжээг ковариацийн матрицтай холбон шинжлэх.
  5. Өгөгдсөн цэгээс олон хэмжээст хэвийн тархалтын төв хүртэлх Махаланобисын зайг тооцоолж, улмаар онцгой утга болохыг тогтоох шинжүүрийг хэрэглэж сурах.

Товч агуулга

Олон хэмжээст хэвийн тархалтын тодорхойлолт, хувиргалт, загварчлал, геометр агуулга

Дэд сэдвүүд

  1. Тодорхойлолт
  2. Хувиргалт ба симуляц
  3. Геометр агуулга

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Олон хэмжээст хэвийн тархалтын дундаж утгын вектор, ковариацийн матриц ба нэг, хоёр болон олон хэмжээст тохиолдол дахь нягтын функцийн онцлогийг мэддэг болно.
  2. Махаланобисын хувиргалтын зарчим болон олон хэмжээст стандарт хэвийн тархалтын хувьсагчид хамааралгүй байх чанарыг ойлгоно.
  3. Тархалтын төвөөс Махаланобисын зайн хэмжээсээр нэг ижил зайд орших цэгүүдийн геометр байрлал эллипсоид үүсгэдэг болохыг бас тус тархалттай санамсаргүй векторыг Махаланобисын зайн квадратаар хувиргахад хи-квадрат тархалттай санамсаргүй хувьсагч үүсдэгийг мэднэ.

Чадвар

  1. Олон хэмжээст санамсаргүй векторыг шугаман хувиргалтаар хувиргах болон стандарт хэвийн тархалтаас олон хэмжээст хэвийн тархалттай санамсаргүй утга үүсгэн симуляцлах алгоритмыг ашиглаж чаддаг болно.
  2. Олон хэмжээст хэвийн тархалттай санамсаргүй векторын ковариацийн матрицын хувийн утга болон хувийн векторыг ашиглан ижил магадлалын нягттай утгуудын геометр байр болох эллипсоидийн их, бага тэнхлэгийн чиглэл, хэмжээг тодорхойлж сурна.
  3. Өгөгдлийн цэг бүрийн хувьд тархалтын төв хүртэлх Махаланобисын зайг тооцоолж, тус тархалттай уялдах Махаланобисын зайн квадрат байдлаар зохиогдох статистик ба түүний онолын тархалт болох хи-квадрат тархалтын квантилд үндэслэн олон хэмжээст онцгой утгуудыг илрүүлж чаддаг болно.

Хандлага

  1. Олон хэмжээст өгөгдлийг зөвхөн ганц хэмжээсээр бус геометр болон орон зайн хамаарлаар нь иж бүрэн харж шинжлэх аналитик сэтгэлгээтэй болно.
  2. Математик баталгаа, теорем болон геометр чанаруудад тулгуурлан өгөгдлийн бүтцэд логик суурьтайгаар хандах соёл төлөвшинө.
Хариу

Дараах асуултуудад 9 сарын 8 07:40 — 9 сарын 29 07:40 хугацаанд хариулна.


  1. Хоёр хэмжээст хэвийн тархалтын нягтын функцийн түвшний шугам ямар хэлбэртэй байдаг вэ?


  2. Хоёр хэмжээст хэвийн тархалт хэдэн параметртэй вэ?


  3. Олон хэмжээст хэвийн тархалтын нягтын функцийн утгыг R програмаар олоход аль функцийг ашиглах вэ?


  4. Тэнцүү дундаж квадрат хазайлттай бөгөөд хамааралгүй санамсаргүй хувьсагчдаас тогтох хоёр хэмжээст санамсаргүй векторын тархалтын төвөөс Махаланобисын утгаар ижил зайд байх цэгүүд буюу адил боломжтой цэгүүдээс тогтох олонлогийн геометр байр ямар хэлбэртэй дүрс үүсгэх вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.