Хичээлийн сэдэв

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #4. Олон хэмжээст хэвийн тархалт III

Зорилго

Олон хэмжээст хэвийн тархалттай санамсаргүй векторын параметрийн үнэлэлтүүдийн хазайлтгүй чанарыг тогтоох, олон хэмжээст хэвийн тархалттай эсэх тухай таамаглалыг Шапиро-Уилкийн өргөтгөсөн шинжүүрээр шалгаж сурах, үнэний орын харьцаат шинжүүрийн зарчимд тулгуурлан дундаж утгын вектор болон ковариацийн матрицын тухай параметрийн таамаглалуудыг шалгах шинжүүрүүдийг эзэмших, мөн дундаж утгын векторын олон хэмжээст итгэх мужийг байгуулж сурахыг зорино.

Зорилтууд

  1. Олон хэмжээст хэвийн тархалтын параметрүүдийн үнэлэлтийг олж сурах, тэдгээрийн хазайлтгүй чанартай танилцах.
  2. Махаланобисын хувиргалтаар хамааралтай хувьсагчдыг хамааралгүй стандарт хэвийн тархалт руу шилжүүлээд олон хэмжээст хэвийн тархалттай гэсэн таамаглал шалгадаг олон хэмжээст Шапиро-Уилкийн шинжүүрийн ажиллах зарчимтай танилцах.
  3. Үнэний орын харьцаат шинжүүр болон Уилкийн теоремыг ашиглан параметрийн таамаглал шалгах асимптот шинжүүрийн муж байгуулах аргыг судлах.
  4. Ковариацийн матриц мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй үеийн дундаж утгын векторын тухай таамаглал, мөн ковариацийн матрицын тухай таамаглалыг шалгах шинжүүрүүдийг хэрэглэж сурах.
  5. Дундаж утгын векторын олон хэмжээст итгэх мужийг байгуулж, геометрийн дүрслэлийг тайлбарлаж сурах.

Товч агуулга

Үнэний орын харьцаат шинжүүр, параметрийн таамаглалууд, дунджийн итгэх муж

Дэд сэдвүүд

  1. Параметрийн үнэлэлт
  2. Олон хэмжээст хэвийн тархалттай эсэх тухай таамаглал
  3. Үнэний орын харьцаат шинжүүр
  4. Параметрийн таамаглалууд
  5. Дунджийн итгэх муж

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Олон хэмжээст хэвийн тархалтын түүврийн дундаж болон түүврийн ковариацийн матриц нь тус тархалтын параметрүүдийн хазайлтгүй үнэлэлт болдог онолын үндэслэлийг мэддэг болно.
  2. Үнэний орын харьцаат шинжүүрийн ажиллах зарчмыг ойлгож, Уилкийн теоремын дагуух асимптот критик мужийг хэрхэн байгуулдгийг мэдэж авна.
  3. Дундаж утгын вектор болон ковариацийн матрицын тухай таамаглал шалгах шинжүүрүүд болон дунджийн итгэх мужийг танин мэднэ.

Чадвар

  1. Олон хэмжээст хэвийн тархалтын параметрүүдийн хазайлтгүй үнэлэлтүүдийг тооцоолох ба санамсаргүй векторыг олон хэмжээст хэвийн тархалттай болохыг Шапиро-Уилкийн шинжүүрээр шалгах чадвартай болно.
  2. Олон хэмжээст хэвийн тархалтын дундаж утгын вектор болон ковариацийн матрицын тухай таамаглалуудыг зохих шинжүүрээр шалган дүгнэлт гаргаж сурна.
  3. Олон хэмжээст хэвийн тархалтын дундаж утгын векторын итгэх мужийг олж сурна.

Хандлага

  1. Эх олонлогийн параметрүүдийг түүврээс үнэлэх болон таамаглал шалгахдаа математик үндэслэл, ач холбогдлын түвшинд тулгуурлан үндэслэлтэй, шинжлэх ухаанч дүгнэлт гаргах соёл төлөвшинө.
  2. Олон хэмжээст өгөгдлийн бүтцэд тохирсон шинжүүрийг оновчтой сонгож, статистик дүгнэлтийн үнэн зөв байдалд хариуцлагатай хандах аналитик сэтгэлгээтэй болно.
Хариу

Дараах асуултуудад 9 сарын 22 07:40 — 10 сарын 13 07:40 хугацаанд хариулна.


  1. Хоёр хэмжээст хэвийн тархалттай санамсаргүй векторын дунджийн итгэх мужийн дүрслэл ерөнхий тохиолдолд ямар хэлбэртэй байх вэ?


  2. Ковариацийн матрицын онолын утга мэдэгдэхгүй үед дундаж утгын векторын тухай таамаглалыг R програм дээр шалгахад ямар функц ашиглах вэ?


  3. Олон хэмжээст хэвийн тархалттай санамсаргүй векторын дунджийн тухай таамаглал шалгахад шинжүүрийн магадлалын утга 0.075 гэж олдсон гэе. Тэгвэл 0.05 итгэх түвшинд дунджийн тухай тэг таамаглалыг ...

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.