Хичээлийн сэдэв

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #7. Факторын шинжилгээ I

Зорилго

Олон хэмжээст өгөгдөл дэх санамсаргүй хувьсагчдын хамаарлыг нөхцөлдүүлэгч далд хүчин зүйлсийг илрүүлэх болон хэмжээсийг бууруулах зорилготой факторын шинжилгээний үндсэн загвар, түүний гол хэсгийн шинжилгээнээс ялгагдах онцлогийг судлах, шугаман хамааралтай болон хамааралгүй хувьсагчдын тохиолдол дахь загварын бүтцийг ойлгох, мөн факторын ачилт, нийлэмж, хөндлөнгийн нөлөө, эргүүлэлт, чөлөөний зэрэг болон Хейвүүдийн тохиолдол зэрэг загварын статистик шинж чанаруудыг танин мэдэх, факторуудыг оновчтой тайлбарлах арга зүйг эзэмшихийг зорино.

Зорилтууд

  1. Факторын шинжилгээ болон гол хэсгийн шинжилгээний ижил ба ялгаатай талууд, хайгуулын болон нотолгооны факторын шинжилгээний зорилгыг ойлгох.
  2. Шугаман хамааралтай ба хамааралгүй хувьсагчдын тохиолдолд ковариацийн матрицын задаргаа болон хөндлөнгийн нөлөөний загварыг судлах.
  3. Факторын ачилт, нийлэмж болон хөндлөнгийн нөлөөний дисперсийн уялдааг ойлгох.
  4. Факторын ачилтын олон утгат байдлыг арилгах ортогнал эргүүлэлтийн нөхцөлүүд болон факторын шинжилгээний загвар нь масштабын нөлөөнөөс ангид байдаг шинж чанарыг мэдэх.
  5. Загварын чөлөөний зэргээс хамаарч шийд оршин байх нөхцөл болон Хейвүүдийн тохиолдлыг ойлгох.

Товч агуулга

Факторын шинжилгээний загвар, түүний шугаман хамааралтай болон шугаман хамааралгүй хувьсагчид дээрх хувилбар, факторуудыг анх өгөгдсөн хувьсагчидтай холбон тайлбарлах, факторын ачилт масштабын нөлөөнөөс ангид байх чанар, факторын ачилтын цор ганц бус байдал ба эргүүлэлт, загварын чөлөөний зэрэг, Хейвүүдийн тохиолдол

Дэд сэдвүүд

  1. Факторын шинжилгээний загвар
  2. Факторын шинжилгээний загварын шугаман хамааралтай хувьсагчид дээрх хувилбар
  3. Факторын шинжилгээний загварын шугаман хамааралгүй хувьсагчид дээрх хувилбар
  4. Загварын онцлог

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Факторын шинжилгээний загварын үндсэн зарчим, хайгуулын болон нотолгооны шинжилгээний ялгааг мэддэг болно.
  2. Санамсаргүй хувьсагчдын нийт ковариацийг факторуудаар илэрхийлэгдэх буюу тайлбарлагдах ковариац ба үл илэрхийлэгдэх ковариац (үүнд хөндлөнгийн нөлөөнөөс үүдсэн дисперс ба үлдэгдэл ковариац) гэсэн бүтцэд задлах зарчим болон нийлэмж буюу өгөгдөл дэх санамсаргүй хувьсагч ба факторууд хоорондын дисперсийн уялдааг ойлгоно.
  3. Факторын ачилт гэсэн нэр томьёо ба фактор ачилтын эргүүлэлт болон масштабын нөлөөнөөс ангид чанар, загварын чөлөөний зэрэг болон Хейвүүдийн тохиолдлын статистик утга агуулгыг мэдэж авна.

Чадвар

  1. Хувьсагчдын хамаарлын шинжээс хамааруулан тохирох факторын загварыг сонгож сурна.
  2. Факторын ачилт болон корреляцид үндэслэн эргүүлэлтийн шаардлагыг тодорхойлж, факторуудыг оновчтой тайлбарлаж сурна.
  3. Загварын чөлөөний зэргийг тооцоолж, шийдийн тоог үнэлэх болон Хейвүүдийн тохиолдол үүссэн эсэхийг илрүүлэн дүгнэлт хийж сурна.

Хандлага

  1. Олон хувьсагчтай өгөгдлийн цаана буй тэдгээр хувьсагчдын хамаарлыг нөхцөлдүүлэгч далд хүчин зүйлсийг логик системтэйгээр задлан шинжлэх аналитик сэтгэлгээ төлөвшинө.
  2. Загварын статистик шийд болон бодит агуулгын авцалдааг нягтлан үзэж, Хейвүүдийн тохиолдол гэх мэт утгагүй шийдээс зайлсхийх шүүмжлэлт, хариуцлагатай хандлагатай болно.
Хариу

Дараах асуултуудад 10 сарын 13 07:40 — 11 сарын 3 07:40 хугацаанд хариулна.


  1. Факторын шинжилгээ ба гол хэсгийн шинжилгээгээр олж тогтоосон хүчин зүйлс ямар ялгаатай вэ?


  2. $X_i$ хувьсагчийн дисперсээс $F_1,\ldots,F_k$ факторуудаар илэрхийлэгдэх хэсгийг ... гэдэг.


  3. $X_i$ хувьсагч $F_1,\ldots,F_k$ факторуудын альтай нь илүү уялдаа холбоотойг хэрхэн мэдэх вэ?


  4. Факторын шинжилгээний загвар ямар онцлогтой вэ?


  5. Гурван хувьсагчаас тогтох санамсаргүй вектор дээр нэг фактортай загвар тавьжээ.


  6. Факторын шинжилгээний загвар нь үргэлж статистик ач холбогдол бүхий шийдтэй байх санамсаргүй векторын хамгийн бага хэмжээс хэд байх вэ?


  7. Хувьсагчдын тоо $p=2$ үед $k=1$ фактортой загвар авч үзэж болох уу?


  8. Дараах хоёр шинжилгээний алиных нь хувьд хүчин зүйлсийн ач холбогдлыг ижил тэнцүү байлгах загвар авч үздэг вэ?


  9. Яагаад факторын шинжилгээний шийд дээр эргүүлэлт гэсэн ойлголт байдаг вэ?


  10. Ямар зорилгоор хэрэглэж байгаагаас нь шалтгаалж факторын шинжилгээг ... ба ... гэж хоёр ангилдаг.

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.