Хичээлийн сэдэв

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #8. Факторын шинжилгээ II

Зорилго

Факторын шинжилгээний загварыг практикт хэрэглэхэд тулгардаг гол асуудал болох факторын тоог сонгох аргачлал болон загварын тохирцыг үнэлэх шалгууруудыг мэдэж авна. Мөн өгөгдлийн бүтэц болон нуугдмал хүчин зүйлсийн утга агуулгад тулгуурлан факторуудыг оновчтой заах, үнэний орын харьцаат шинжүүр болон Кайзер-Майер-Олкины шинжүүрийг ашиглан нийт түүвэр өгөгдөл болон тухайн нэг хувьсагч факторын шинжилгээний загвартай хэр сайн нийцэж буйг статистик үндэслэлтэйгээр үнэлж, дүгнэх арга зүйг эзэмшинэ.

Зорилтууд

  1. Факторын тоог сонгох уламжлалт аргууд болон чөлөөний зэргийн хязгаарлалтыг ойлгох.
  2. Факторуудыг тайлбарлахад хялбар болгоход чиглэсэн эгэл бүтцийн шинжүүрийн ажиллах зарчмыг судлах.
  3. Олон хэмжээст хэвийн тархалтын хувьд факторын шинжилгээний загварын тохирцыг үнэний орын харьцаат шинжүүрээр шалгах аргачлалтай танилцах.
  4. Кайзер-Майер-Олкины шинжүүрээр нийт өгөгдөл болон тухайн нэг хувьсагчийг факторын шинжилгээний загвартай хэр нийцэж буйг үнэлж сурах.

Товч агуулга

Факторын тоог сонгох аргачлалууд, VSS шинжүүр, үнэний орын харьцаат шинжүүр, KMO шинжүүр

Дэд сэдвүүд

  1. Факторын тоо
  2. Загварын тохирцыг тодорхойлох

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Хувийн утга, сайр чулууны диаграмм, параллел шинжилгээ болон эгэл бүтцийн шинжүүрийн дагуу факторын тоог сонгох зарчмуудыг мэддэг болно.
  2. Загвар хүчинтэй эсэхийг шалгах үнэний орын харьцаат шинжүүрийн статистик үндэслэл болон Бартлеттийн засварын ач холбогдлыг ойлгоно.
  3. Кайзер-Майер-Олкины шинжүүрийн босго утгууд болон тус шинжүүрийн статистикийн утга агуулгыг түүврийн корреляц ба тухайн корреляцийн зүгээс мэддэг болно.

Чадвар

  1. Өгөгдлийн онцлог болон практик шаардлагад тохируулан олон төрлийн шалгуурыг зэрэг харьцуулан факторын оновчтой тоог сонгох мэдлэгтэй болно.
  2. Үнэний орын харьцаат шинжүүрийн магадлалын утга болон чөлөөний зэрэгт тулгуурлан загвар хүчинтэй эсэхэд статистик дүгнэлт хийж сурна.
  3. Кайзер-Майер-Олкины шинжүүрээр нийт өгөгдөл болон тухайн нэг хувьсагч факторын шинжилгээнд хэр нийцэж буйг оношлох чадвартай болно.

Хандлага

  1. Факторын тоог тодорхойлохдоо ганц аргаар хязгаарлагдахгүйгээр олон аргачлалыг харьцуулан нуугдмал утга учрыг гүнзгий задлан шинжлэх шүүмжлэлт сэтгэлгээтэй болно.
  2. Статистик загвар байгуулахад өгөгдлийн болон загварын тохирцыг зохих шалгуур юм уу шинжүүрээр заавал нягталдаг хариуцлагатай, зарчимч дадал төлөвшинө.
Хариу

Дараах асуултуудад 10 сарын 20 07:40 — 11 сарын 10 07:40 хугацаанд хариулна.


  1. Факторын шинжилгээ хийхээс өмнө ...


  2. Дурын $X=(X_1,\ldots,X_p)$ (энд $p\geq2$) санамсаргүй векторын эх олонлогоос авсан түүврээр цуглуулсан өгөгдөл дээр факторын шинжилгээ хийж болно.


  3. Аль нь хувьсагчийг аль болох цөөн фактороор илэрхийлэхийг зорьдог вэ?


  4. Корреляцийн матриц дээр тулгуурлан факторын шинжилгээ хийв. Түүний хувийн утгуудын гурав нь нэгээс их байсан тул факторын тоог 3 гэж сонгов. Факторын тоог тогтоох ийм аргачлалыг ... гэнэ.


  5. KMO (Kaiser-Meyer-Olkin) шинжүүрийн MSA (Measure of Sampling Adequacy) статистикийн утга ямар гарсан үед факторын шинжилгээ хийж болох вэ?


  6. Параллел шинжилгээ бол ...

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.