Хичээлийн сэдэв

Хичээл: Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ
Сэдэв: #9. Факторын шинжилгээ III

Зорилго

Факторын шинжилгээний загварын үл мэдэгдэх параметрүүд болох факторын ачилт, хөндлөнгийн нөлөөний дисперс болон факторын оноог статистик аргуудаар үнэлэх арга зүйг эзэмшинэ. Улмаар факторуудын утга агуулгыг тайлбарлахад хялбар болгох ортогнал эргүүлэлтийн техникийг ашиглан өгөгдлийн далд бүтцийг оновчтой тодорхойлох мэдлэг, чадвар олж авна.

Зорилтууд

  1. Факторын ачилтыг үнэлэх аргуудын зарчим болон масштабын нөлөөнөөс ангид байх чанарыг судлах.
  2. Загварын үлдэгдлийг тооцоолж, ачилтын үнэлэлтийн чанарыг хэмжих.
  3. Стандарт хувиргалт болон регрессийн загварт тулгуурлан факторын оноог үнэлэх арга зүйг эзэмших.
  4. Варимакс эргүүлэлтийн зорилго, геометрийн утга учир болон факторуудыг тайлбарлахад үзүүлэх давуу талыг таньж мэдэх.

Товч агуулга

Загварын ачилтын үнэлэлт, факторын оноо, varimax эргүүлэлт, эргүүлэлттэй үнэлэлтүүд

Дэд сэдвүүд

  1. Ачилтын үнэлэлт
  2. Факторын үнэлэлт
  3. Эргүүлэлт

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Факторын ачилт болон хөндлөнгийн нөлөөний дисперсийг үнэлэх үндсэн аргуудын (гол хэсгийн арга, гол факторын арга, хамгийн их үнэний орын арга) ялгаа, онцлогийг мэддэг болно.
  2. Корреляцийн матриц ашиглах нь хувьсагчдын масштабын ялгааг зайлуулж, үнэлгээг масштабын нөлөөнөөс ангид болгодгийг ойлгоно.
  3. Факторын оноог санамсаргүй векторын нөхцөлт математик дундаж буюу регрессийн загвараар үнэлэх зарчмыг мэдэж авна.
  4. Варимакс эргүүлэлт нь хувьсагч бүрийн нийлэмжийг өөрчлөхгүйгээр ачилтын квадратуудын дисперсийг максимумчилж, факторуудын ялгарлыг тодруулдгийг ойлгоно.

Чадвар

  1. Өгөгдлийн онцлогоос хамааруулан ачилтыг үнэлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэж сурна.
  2. Загварын үлдэгдэл ба нийлэмжийн хэмжээнд үндэслэн ачилтын үнэлгээний чанарыг үнэлж, дүгнэлт гаргаж сурна.
  3. Эргүүлэлт хийсний дараах ачилтын өөрчлөлтөд тулгуурлан хувьсагчдын ялгарлыг таньж, факторуудын утга агуулгыг тайлбарлаж чаддаг болно.

Хандлага

  1. Эргүүлэлтгүй анхны шийдэд дулдуйдахгүйгээр эргүүлэлтийн аргуудыг ашиглан өгөгдлийн далд хэв маягийг гүнзгийрүүлэн шинжлэхийн ач холбогдлыг ухамсарлаж, статистикийн мэргэжилтний хайгуулч сэтгэлгээ сууна.
  2. Загварын үлдэгдэл болон тайлбарлагдах дисперсийн хэмжээнд бодитой үнэлгээ өгч, улмаар статистик загварчлалд хариуцлагатай, нямбай хандах дадал төлөвшинө.
Хариу

Дараах асуултуудад 10 сарын 27 07:40 — 11 сарын 17 07:40 хугацаанд хариулна.


  1. Аль нь масштабын нөлөөнөөс ангид үнэлэлт гаргаж өгдөг вэ?


  2. Факторын шинжилгээний загварыг олон янзын аргаар үнэлж болдог.


  3. Эргүүлэлтийн дараа ачилтын матрицын мөрүүдийн нийлбэрийг нэгтэй тэнцүү болгон хувиргахыг юу гэдэг вэ? Жич: Энэ асуултад хариулахдаа хичээлийн сурах бичгийн сүүлийн хэвлэлтийг ашиглаж болно.


  4. Promax эргүүлэлт нь Varimax эргүүлэлтээс ямар ялгаатай вэ? Жич: Энэ асуултад хариулахдаа хичээлийн сурах бичгийн сүүлийн хэвлэлтийг ашиглаж болно.


  5. R програм дээр матрицын хувийн утга болон хувийн векторыг ямар функцээр олдог вэ?


  6. $X=LF+U+\mu$ ба $\Sigma=LL^\mathrm{T}+\Psi$ томьёоллууд тэнцүү чанартай.

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.