Магадлал статистик (ICSI203)

Статистикийн мэргэжлийн бус хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад магадлалын онол, математик статистик болон машин сургалтад статистикийг хэрхэн ашиглах талаар үндсэн ойлголт өгөх хичээл


Статистик бол өгөгдлөөс шинэ мэдээлэл, мэдлэг гарган авах арга замыг судалдаг математикийн нэг том салбар юм. Өгөгдөл цуглуулахад тохирох арга сонгох, зөв шинжилгээ хийх, зохистой загвар сонгох, оновчтой дүгнэлт гаргахад статистикийн мэдлэг танд зайлшгүй хэрэг болно. Үнэндээ статистик бол шинжлэх ухааны аливаа салбарт судалгаа хийх, өгөгдөлд үндэслэн шийдвэр болон прогноз гаргахад ашигладаг хамгийн чухал хэрэгсэл юм. Тус хичээл нь статистикийн математик үндэс суурь болох магадлалын онолоос эхэлж эцэстээ статистикийн сонгодог арга техникүүдийг орчин үед өргөн ашиглах болсон Байесын зарчимтай зэрэгцүүлэн авч үзнэ.

Сэдэв
1 Санамсаргүй хувьсагч, түүний тархалт
2 Дундаж болон дундаж квадрат хазайлт
3 Тархалтын функц
4 Найдвартай байдал ба саатлын эрчим
5 Бернуллийн процесс
6 Пуассоны процесс
7 Санамсаргүй хувьсагчийн хувиргалт
8 Хамтын тархалт ба санамсаргүй хувьсагчдын хамаарал
9 Олон хэмжээст хэвийн тархалт ба шугаман загвар
10 Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэр, хязгаарын гол теорем
11 Хамааралтай хувьсагчдын дараалал, Марковын хэлхээ
12 Тархалтын параметрийн статистик үнэлэлт
13 Хамгийн их үнэний хувь бүхий үнэлэлт, Байесын үнэлэлт
14 Статистик таамаглал шалгах, тархалтын загварын тохирцыг тогтоох
15 Үнэний хувийн харьцаат шинжүүр, регрессийн шугаман загвар
16 Хяналттай машин сургалтад ашиглах зарим статистик арга техник