Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Магадлал ба статистик
Сэдэв: 6. Пуассоны процесс
Агуулга: Гамма функц, гамма тархалт, Пуассоны процесс
Хугацаа: 3 сарын 8 07:40 — 3 сарын 29 07:40



  1. МУИС-ийн Төв номын сангийн өмнөх автобусны буудал дээр бүтэн өдрийн турш ирэх Сансар - III/IV хороолол чиглэлийн автобус хоорондын хугацааг нэгэн төрлийн Пуассоны процесс үүсгэнэ гэвэл зөв үү?


  2. Гамма тархалтын нягт ямаршуу хэлбэртэй вэ?


  3. Цахим халдлагын эрчим тогтмол байдаг гэж тооцвол халдлага хоорондын хугацаагаар нэгэн төрлийн Пуассоны процесс тодорхойлж болох юм. Тэгвэл тодорхой хугацаанд ядаж нэг удаа хадлага ирэх магадлалыг ямар тархалтаар олох вэ?


  4. Шагайгаар морь уралдуулж тоглох үед орхисон шагай морь буухыг хүлээхийг ямар процесстой холбож болох вэ?


  5. Цахим халдлагын эрчим тогтмол байдаг гэж тооцвол халдлага хоорондын хугацаагаар нэгэн төрлийн Пуассоны процесс тодорхойлж болох юм. Тэгвэл тодорхой хугацаанд яг нэг удаа хадлага ирэх магадлалыг ямар тархалтаар олох вэ?

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.