Хичээлийн сэдэв

Сэдэв: #10. Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэр, хязгаарын гол теорем

Зорилго

Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн тархалтын зүй тогтол, хуниасын ойлголтыг танин мэдэж улмаар төгсгөлөг дисперс бүхий ижил тархалттай хамааралгүй олон тооны санамсаргүй хувьсагчдын дундаж нь хэвийн тархалт руу нийлдэг тухай Хязгаарын гол теоремын агуулга, түүний математик үндэслэлийг системтэйгээр ойлгож авна.

Зорилтууд

  1. Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн тархалтыг олох аргыг судлах.
  2. Зарим тархалтын хувьд хамааралгүй хувьсагчдын нийлбэрийн тархалтыг хуниасын томьёогоор хэрхэн олж буйг үзэх.
  3. Ижил тархалттай хамааралгүй санамсаргүй хувьсагчдын дунджийн математик дундаж болон дундаж квадрат хазайлтын чанарыг мэдэж авах.
  4. Ижил тархалттай хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн тархалтын талаарх Хязгаарын гол теоремын утга агуулга болон үндэслэлийг мэдэж авах.

Товч агуулга

Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн тархалт, хуниас, санамсаргүй түүвэр, түүврийн дундаж, түүврийн дунджийн математик дундаж ба дисперс, хязгаарын гол теорем

Дэд сэдвүүд

  1. Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн тархалт
  2. Хязгаарын гол теорем

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн тархалтын талаарх хуниас гэдэг ойлголтын агуулгыг мэдэж авна.
  2. Момент үүсгэгч функцийн үндсэн чанаруудыг ойлгож улмаар хувьсагчийн тархалтыг олоход ашиглаж болдгийг мэдэж авна.
  3. Төгсгөлөг дисперс бүхий ижил тархалттай хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэр ба түүврийн дундаж хэвийн тархалт руу нийлдэг тухай Хязгаарын гол теоремын зарчмыг танин мэднэ.

Чадвар

  1. Тасралтгүй болон дискрет хамааралгүй хувьсагчдын нийлбэрийн тархалтыг хуниасын аргаар бодож олдог болно.
  2. Түүврийн дунджийн математик дундаж болон дундаж квадрат хазайлтыг олох, түүний асимптот тархалтыг тодорхойлж чаддаг болно.
  3. Магадлалын онол дахь чухал теорем Хязгаарын гол теоремын утга агуулгыг тайлбарлаж чаддаг болно.

Хандлага

  1. Санамсаргүй үзэгдэл болон процессын тухай мэдээлэл агуулсан статистик өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ математик логик, аналитик сэтгэлгээгээр ханддаг болно.
  2. Том хэмжээний түүвэр, статистик процессын цаана орших асимптот зүй тогтол буюу хэвийн тархалт руу дөхөх үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үздэг болно.

Хариу харах

Дараах асуултуудад 11 сарын 3 07:40 — 11 сарын 24 07:40 хугацаанд хариулна.


  1. Түүврийн дунджийн математик дундаж нь эх олонлогийнхоо дундажтай тэнцүү.


  2. Хамааралгүй, нэг ижил тархалттай олон ширхэг санамсаргүй хувьсагчдын нийлбэр ойролцоогоор ... тархалттай.


  3. $X$ санамсаргүй хувьсагчийн тархалтын эх олонлогоос авах $X_1,\ldots,X_n$ санамсаргүй түүврийн хувьд $\overline{X}=\dfrac{X_1+\ldots+X_n}{n}$ санамсаргүй хувьсагчийг түүврийн дундаж гэдэг. Тэгвэл түүврийн дунджийн дундаж квадрат хазайлт нь түүврийн хэмжээ буюу $n$ ихсэхэд хэрхэх вэ?


  4. Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн тархалт олоход ... ашиглана.

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.