Хичээлийн сэдэв

Сэдэв: #13. Хамгийн их үнэний ортой үнэлэлт, Байесын үнэлэлт

Зорилго

Санамсаргүй хувьсагчийн параметрийг санамсаргүй хувьсдаг эсвэл тогтмол гэж үзэх тохиолдлуудад харгалзах Байесын үнэлэлт болон хамгийн их үнэний ортой үнэлэлтийн аргачлалыг эзэмших, мөн моментууд нь оршин байдаггүй Кошийн тархалтын онцлог, түүний параметрийг үнэлэх тоон аргуудын талаар онол, практикийн мэдлэгтэй болохыг зорино.

Зорилтууд

  1. Санамсаргүй хувьсдаг параметрийн хувьд Байесын зарчим ашиглан приор тархалтыг өгөгдөлд үндэслэн постериор тархалт болгон шинэчлэх, хамгийн их постериорын үнэлэлт болон хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлтийг олох аргыг эзэмших.
  2. Кошийн тархалтын шинж чанар, хэрэглээ болон түүний моментууд тодорхойгүй байдаг онцлогийг судалж мэдэх.
  3. Параметрийг түүний үнэний орыг максимумчлан үнэлдэг хамгийн их үнэний ортой үнэлэлтийн зарчмыг ойлгож, Кошийн тархалт зэрэг тархалт дээр хэрэглэж сурах.

Товч агуулга

Кошийн тархалт, тархалтын параметрийн хамгийн их үнэний хувь бүхий үнэлэлт, Байесын зарчим, приор ба постериор тархалт, Байесын статистик үнэлэлт, хамгийн их постериорын үнэлэлт, хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлт, түүний чанар

Дэд сэдвүүд

  1. Байесын үнэлэлт (Приор ба постериор тархалт, Байесын зарчим, Хамгийн их постериорын үнэлэлт, Хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлт)
  2. Кошийн тархалт (Тодорхойлолт, масштабын болон байршлын параметрүүд, чанар, хэрэглээ, моментын онцлог)
  3. Хамгийн их үнэний ортой үнэлэлт (Үнэний орын функц, логарифм үнэний ор, тоон аргаар параметрийг үнэлэх)

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Байесын зарчим, приор болон постериор тархалтын хамаарал, уг зарчимд суурилсан үнэлэлтүүдийн агуулгыг ойлгоно.
  2. Кошийн тархалтын байршлын болон масштабын параметрүүд, дундаж болон дисперс зэрэг моментууд нь оршин байдаггүй онцлогийг мэднэ.
  3. Хамгийн их үнэний ортой үнэлэлт болон үнэний орын функцийн мөн чанарыг танин мэднэ.

Чадвар

  1. Санамсаргүй хувьсдаг параметрийн хувьд хамгийн их постериорын болон хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлтүүдийг олж сурна.
  2. Хамгийн их үнэний ортой үнэлэлтийг олж чаддаг болно.

Хандлага

  1. Шинэ мэдээлэл, баримт ирэх тутамд мэдлэг, таамаглалаа тасралтгүй шинэчилж байдаг Байесын маягийн шүүмжлэлт сэтгэлгээ төлөвшинө.
  2. Өгөгдлийн ба тархалтын онцлогт тохирсон үнэлэлтийн аргыг сонгон хэрэглэх шинжлэх ухаанч, нухацтай хандлагатай болно.

Хариу харах

Дараах асуултуудад 11 сарын 24 07:40 — 12 сарын 15 07:40 хугацаанд хариулна.


  1. Параметрийг түүврээс хамааруулсан нөхцөлт дунджаар үнэлэхэд гарах алдаа ямар шинж чанартай вэ?


  2. Байесын зарчмаар параметр үнэлэхдээ юуг голчлон анхаарах вэ?


  3. Параметрийн "сонгодог" үнэлэлт ба "орчин үеийн" Байесын үнэлэлт хоёрын гол ялгаа юу вэ?


  4. Хамгийн их үнэний хувь бүхий үнэлэлт бол ... үнэлэлт юм.

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.