Хичээлийн сэдэв

Сэдэв: #14. Статистик таамаглал шалгалт, тархалтын загварын тохирцыг тогтоох

Зорилго

Түүврийн өгөгдөлд тулгуурлан статистик таамаглал дэвшүүлэх, шалгах шинжүүр болон критик мужийг олох, шийдвэрийн алдаа ба ач холбогдлын түвшинг тодорхойлох арга зүйг эзэмшинэ. Мөн дискрет болон тасралтгүй санамсаргүй хувьсагчийн тархалтын загвар өгөгдөлд тохирч буй эсэхийг хи-квадрат шинжүүрээр шалгах онол, практикийн мэдлэг олж авна.

Зорилтууд

  1. Статистик таамаглал (тэг ба өрсөлдөгч таамаглал), шинжүүрийн статистик болон критик мужийн мөн чанарыг ойлгох.
  2. Шийдвэрийн алдааны төрлүүд (I ба II төрлийн алдаа), ач холбогдлын түвшин болон p-утгын хамаарлыг шинжлэн таамаглал шалгалтын шийдвэр гаргаж сурах.
  3. Параметрийн болон параметрийн бус таамаглалын ялгааг мэдэх.
  4. Дискрет болон бүлэглэсэн тасралтгүй өгөгдлийн хувьд тархалтын загварын тохирцыг хи-квадрат шинжүүрээр шалгах арга зүйг эзэмших.

Товч агуулга

Статистик таамаглал шалгах тухай, статистик таамаглал ба түүний ангилал, статистик шинжүүр, шинжүүрийн нэг ба хоёр дугаар төрлийн алдаа, магадлалын утга буюу ач холбогдлын түвшин, шинжүүрийн чадал, шинжүүрийн няцаах муж ба итгэх завсрын уялдаа холбоо, тархалтын параметрийн тухай таамаглал шалгах, тархалтын хэлбэрийн тухай таамаглал шалгах, хи-квадрат шинжүүр

Дэд сэдвүүд

  1. Таамаглал шалгалт (статистик таамаглал, статистик шинжүүр ба критик муж, I ба II төрлийн алдаа, ач холбогдлын түвшин ба p-утга, параметрийн таамаглалын критик муж ба итгэх завсар)
  2. Тархалтын загварын тохирцыг шалгах (параметрийн бус таамаглал, хи-квадрат шинжүүр, дискрет болон тасралтгүй хувьсагчийн тархалтын тохирцыг шалгах)

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Тэг ба өрсөлдөгч таамаглал, параметрийн болон параметрийн бус таамаглалын тухай ойлголттой болно.
  2. I ба II төрлийн алдаа, ач холбогдлын түвшин, критик муж болон p-утгын статистик утга учрыг ойлгоно.
  3. Загварын тохирцыг шалгах хи-квадрат шинжүүрийн ажиллах зарчмыг мэдэж авна.

Чадвар

  1. Өгөгдлийн онцлогт тохирох тэг ба өрсөлдөгч таамаглалыг зөв томьёолж сурна.
  2. Сонгосон ач холбогдлын түвшинд харгалзах критик муж эсвэл p-утгад тулгуурлан таамаглалыг няцаах эсэх шийдвэрийг гаргаж чаддаг болно.
  3. Өгөгдлийг зохих интервалуудад бүлэглэх замаар хи-квадрат статистикийг тооцоолж, тархалтын загварын тохирцыг шалгаж сурна.

Хандлага

  1. Өгөгдөлд үндэслэсэн статистик нотолгоо болон туршилтын үр дүнд шүүмжлэлтэй, нухацтай ханддаг болно.
  2. Таамаглал шалгалтын алдааны магадлалыг ухамсарлан, шийдвэр гаргахдаа шүүмжлэлт сэтгэлгээгээр ханддаг болно.

Хариу харах

Дараах асуултуудад 12 сарын 1 07:40 — 12 сарын 22 07:40 хугацаанд хариулна.


  1. Аль нь параметрийн бус таамаглал биш вэ?


  2. Өрсөлдөгч таамаглал үнэн үед тэг таамаглалыг няцаах магадлал бол ...


  3. Таамаглал шалгах үед итгэх түвшинг 0 гэж сонгох нь шинжүүрийн няцаах мужийг хоосон олонлог болгох буюу тэг таамаглалыг үргэлж хүлээн зөвшөөрөхөд хүргэх тул энэ нь огт утгагүй юм.


  4. Шинжүүрийн магадлалын утга буюу $p\text{-утга}$ нь итгэх түвшнээс ... үед тэг таамаглалыг няцаана.


  5. Үнэн таамаглалыг няцаахыг ... алдаа гэнэ.

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.