Хичээлийн сэдэв
Зорилго
Санамсаргүй хувьсагчийн хуримтлагдах тархалтын функц ба магадлалын нягтын функцийн үндсэн чанар, эдгээр функцүүдийн уялдааг ойлгож, түүврийн тархалтын функцийг байгуулах болон математик дунджийн чанар буюу ухамсаргүй статистикчийн хуулийг судална. Түүнчлэн тодорхой үзэгдэл илрэх хүртэлх хугацааг загварчилсан илтгэгч тархалтын онцлогийг танин мэдэхээс гадна магадлал болон статистикт чухал үүрэг гүйцэтгэдэг хэвийн тархалтын шинж чанар, түүний хэрэглээ болон бином тархалтыг хэвийн тархалтаар ойролцоолон бодох аргуудыг эзэмшиж, бодит асуудалд ашиглах чадвартай болно.
Зорилтууд
- Хуримтлагдах тархалтын функц болон магадлалын нягтын функцийн чанарууд, тэдгээрийн уялдааг ойлгох.
- Түүврийн тархалтын функц болон түүний асимптот шинж чанарыг судлах.
- Ухамсаргүй статистикчийн хуулийн баталгаатай танилцаж, энэхүү математик дунджийн чанарыг ойлгох.
- Илтгэгч тархалтын хуримтлагдах тархалтын функцийн гаргалгаа болон түүний санамжгүй байдал зэрэг чанаруудыг танин мэдэх.
- Хэвийн тархалтын магадлалын нягтын гаргалгаа, стандарт хэвийн тархалт болон санамсаргүй хувьсагчийн шугаман хувиргалтыг судлах.
- Хэвийн тархалтын хэрэглээ болох Муавр-Лапласын локал ба интеграл томьёог мэдэж, практик бодлогод ашиглаж сурах.
Товч агуулга
Санамсаргүй хувьсагчийн тархалтын функц, тархалтын функц ба нягтын функцийн уялдаа, тархалтын квантил, математик дунджийн чанар, илтгэгч болон хэвийн тархалт, хэвийн тархалттай санамсаргүй хувьсагчийн шугаман хувиргалт, Муавр-Лапласын локал болон интеграл томьёо
Дэд сэдвүүд
- Тархалтын функц
- Дунджийн чанар
- Илтгэгч тархалт
- Хэвийн тархалт
- Хэвийн тархалтын хэрэглээ
- Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Дискрет болон тасралтгүй санамсаргүй хувьсагчдын хуримтлагдах тархалтын функц, магадлалын нягтын функц ба квантилын талаар ойлголттой болно.
- Түүврийн тархалтын функц ба түүний шинж чанарыг мэдэж авна.
- Ухамсаргүй статистикчийн хууль гэдэг математик дунджийн чанарыг ойлгоно.
- Тасралтгүй тархалттай санамсаргүй хувьсагч үүнд тухайлбал илтгэгч тархалтын талаар ойлголттой болно.
- Хэвийн тархалт, стандарт хэвийн тархалт болон Муавр-Лапласын теоремуудын мөн чанарыг ойлгоно.
Чадвар
- Өгөгдсөн түүвэрт үндэслэн түүврийн тархалтын функцийг олох болон магадлал тооцоолох чадвартай болно.
- Санамсаргүй хувьсагчийн шугаман болон стандарт хувиргалтаар хувиргаж чаддаг болно.
- Бином тархалтаар олох магадлалыг туршилтын тоо их үед Муавр-Лапласын интеграл томьёо ашиглан хэвийн тархалтаар ойролцоолон бодож чаддаг болно.
- Практик амьдралд тохиолдох санамсаргүй үзэгдэл, туршилтын магадлалыг тооцоолж, шаардлагатай шийдвэрийг гаргах үндсэн чадвар эзэмшинэ.
Хандлага
- Статистикийг шинжлэх ухаанч судалгааны арга зүйн үндсэн элемент гэдгийг ухамсарлан ойлгоно.
- Бодит амьдралын тодорхойгүй байдал, санамсаргүй асуудлуудад магадлалын загварчлалаар логик дараалалтай, хариуцлагатай, нухацтай шинжилгээ хийх хандлага төлөвшинө.
Дараах асуултуудад 9 сарын 15 07:40 — 10 сарын 6 07:40 хугацаанд хариулна.