Хичээлийн сэдэв

Сэдэв: #4. Найдвартай байдал ба саатлын эрчим

Зорилго

Техникийн систем, биологи, эдийн засаг зэрэг олон салбарт тохиолдох төхөөрөмж болон объектын сааталгүй ажиллах хугацаа буюу наслалтыг магадлалын онолын үүднээс шинжлэн судлах, нөхцөлт магадлал ба нөхцөлт тархалтын ухагдахууныг ашиглан саатлын эрчим болон найдварын функцийг тодорхойлох, мөн наслалтыг загварчлахад ашиглах боломжтой илтгэгч болон Вейбуллын тархалтын шинж чанарыг судлах, цензургүй болон цензуртай өгөгдөл дээр Kaplan-Meier-ын муруйг байгуулан найдвартай байдлын зүй тогтлыг үнэлэх суурь мэдлэг, чадварыг олж авахыг зорино.

Зорилтууд

  1. Системийн найдвартай байдал болон саатах хүртэл ажиллах хугацаа буюу наслалт талаарх үндсэн ойлголт, нэр томьёог тодорхойлох.
  2. Өгөгдсөн үзэгдэл явагдсан гэсэн нөхцөлд үзэгдлийн магадлалыг олох, хувьсагчийн тархалтыг олохыг үзэх.
  3. Илтгэгч тархалтын санамжгүй байдал болон тус тархалтын практик хэрэглээний хязгаарлагдмал талыг ойлгох.
  4. Хугацааны тодорхой эгшин дэх саатлын (мөхлийн) эрчмийг тодорхойлолт, түүний математик утга учрыг үзэх.
  5. Цензургүй болон цензуртай өгөгдлөөр Kaplan-Meier-ын муруйг байгуулах арга зүйд суралцах.
  6. Цаг хугацаанаас хамаарч саатлын эрчим нь өөрчлөгддөг Вейбуллын тархалтын шинж чанар, хэлбэрийн болон масштабын параметрийн нөлөөллийг судлах.

Товч агуулга

Наслалт, нөхцөлт магадлал, нөхцөлт тархалт, илтгэгч тархалтын санамжгүй байдал, саатлын эрчим, найдварын функц ба Kaplan-Meier-ын муруй, Вейбуллын тархалт

Дэд сэдвүүд

  1. Оршил буюу нэр томьёоны тайлбар: Найдвартай байдлын ойлголт, наслалт хувьсагчийн янз бүрийн салбар дахь тохиолдол.
  2. Нөхцөлт магадлал ба нөхцөлт тархалт: Нөхцөлт магадлал, хамааралгүй үзэгдлүүд, нөхцөлт тархалтын ба нягтын функц.
  3. Илтгэгч тархалтын санамжгүй байдал: Илтгэгч тархалт ба түүний санамжгүй байдлын шинж чанар.
  4. Саатлын эрчим: Саатлын (мөхлийн) эрчмийн тодорхойлолт, тогтмол саатлын эрчимтэй тархалтын онцлог.
  5. Найдварын функц ба Kaplan-Meier-ын муруй: Найдварын функц, цензургүй болон цензуртай өгөгдлөөр Kaplan-Meier-ын муруй байгуулах аргачлал.
  6. Вейбуллын тархалт: Вейбуллын тархалтын магадлалын нягт ба хуримтлагдах тархалтын функц, тус тархалтын хэлбэрийн болон масштабын параметрүүд, саатлын эрчмийн өөрчлөлтийн зүй тогтол.

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Найдвартай байдал, наслалт, саатлын эрчим, нөхцөлт магадлал болон нөхцөлт тархалтын ухагдахуунуудыг гүнзгий ойлгоно.
  2. Илтгэгч тархалтын санамжгүй байдлын утга учир болон тогтмол саатлын эрчмийн шалтгаан нөхцөлийг мэддэг болно.
  3. Найдварын функц, түүврийн тархалтын функц болон цензургүй ба цензуртай өгөгдлийн ялгааг танин мэднэ.
  4. Вейбуллын тархалтын хэлбэрийн болон масштабын параметрүүд саатлын эрчимд хэрхэн нөлөөлдөг (өсөх, буурах, тогтмол байх) зүй тогтлыг мэднэ.

Чадвар

  1. Үзэгдлүүдийн хамааралтай ба хамааралгүй байдлыг ялган салгаж, нөхцөлт магадлал ба нөхцөлт тархалтын функцүүдийг тодорхойлох чаддаг болно.
  2. Объектын наслалт, ажиллах хугацааны эрсдэл болон саатлын эрчмийг үнэлэх чадвартай болно.
  3. Бодит судалгааны цензургүй болон цензуртай өгөгдөлд үндэслэн найдварын функцийг тооцоолж, Kaplan-Meier-ын муруйг графикаар байгуулан тайлбарлаж чаддаг болно.
  4. Вейбуллын тархалтын параметрүүдэд шинжилгээ хийж, систем хуучирч саатах уу эсвэл эхэн үедээ илүү саатах уу гэдэг төлөв байдлыг тодорхойлох чадвартай болно.

Хандлага

  1. Систем, төхөөрөмж болон үйл ажиллагааны найдвартай байдал, эрсдэлийг математик ба магадлалын загварчлалаар нухацтай шинжлэх аналитик сэтгэлгээг эзэмшинэ.
  2. Мэдээлэл дутуу буюу цензуртай эсэхийг нягталж байж дүгнэлт гаргадаг нягт нямбай ажлын дадалтай болно.
  3. Инженерчлэл, эдийн засаг, биологи зэрэг салбар дахь насжилт, эдэлгээний асуудлын талаар шийдвэр гаргахдаа тоон баримтад үндэслэх хандлагатай болно.

Хариу харах

Дараах асуултуудад 9 сарын 22 07:40 — 10 сарын 13 07:40 хугацаанд хариулна.


  1. Илтгэгч тархалтын санамжгүй байдал гэсэн чанарыг амьдрах хугацаа гэсэн ойлголтын зүгээс тайлбарла.


  2. Аль нь үнэн бэ?


  3. Тэмцээний баг бүрдэхэд нэг тамирчин дутжээ. Багийн ахлагч шинэ гишүүн элсүүлэхээр зарлатал 7 тамирчин хандав. Шинээр ямар тамирчин авсанаа тэмцээн болтол нууцлах хэрэгтэй байсан тул нэгдсэн шалгаруулалт явуулах боломжгүй байв. Иймд тэр тэдгээр тамирчин нэг бүртэй ганцаарчлан уулзаж бэлтгэл болон ур чадварыг нь шалгахаар болов. Түүнчлэн багийн шинэ гишүүнийхээ анхны сэтгэгдэл, урам зоригийг өргөх үүднээс багтаа элсүүлэх шийдвэрээ газар дээр нь гаргахаар шийджээ. Ийм учраас нэг уулзсан тамирчинтай ахиж уулзахгүй бас үлдсэн тамирчидтай ч уулзахгүй. Тэгвэл багийн ахлагчид ямар зөвлөгөө өгвөл үнэний хувьтай вэ?


  4. Мөхлийн эрчим бол ...


  5. Тогтмол мөхлийн эрчимтэй амьдрах хугацааны тархалт аль нь вэ?


  6. Тогтмол мөхлийн эрчим бүхий амьдрах хугацааны хэчнээн янзын тархалт байж болох вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.