Хичээлийн сэдэв

Сэдэв: #5. Бернуллийн процесс

Зорилго

Хамааралгүй, нэг ижил тархалттай Бернуллийн туршилтуудын дараалал буюу Бернуллийн процессын үндсэн чанаруудыг судлах, тодорхой тооны амжилт илрэх хүртэлх бүтэлгүйтлийн болон нийт туршилтын тоог загварчилдаг урвасан бином тархалтын мөн чанарыг ойлгох, улмаар Бернуллийн процессыг нэгтгэх, хуваах болон бусад тархалтуудын уялдаа холбоог танин мэдэх, бодит амьдралын ба симуляцын бодлогуудыг магадлалын онолын үүднээс шинжлэн дүгнэх суурь мэдлэг, чадварыг олж авахыг зорино.

Зорилтууд

  1. Бернуллийн процессын тодорхойлолт, тус процессын санамжгүй шинж чанарыг мэдэж авах.
  2. Тодорхой тооны амжилт илрэх хүртэлх бүтэлгүйтлийн тоог загварчилдаг урвасан бином тархалтын тодорхойлолт болон шинж чанарыг мэддэг болох.
  3. Бернуллийн процесс ба геометр, бином, Пуассоны тархалтуудын өөр хоорондын логик уялдаа холбоог судлах.
  4. Хамааралгүй Бернуллийн процессуудыг нэгтгэх болон процессыг хуваах алгоритм, тэдгээрийн онцлогийг ойлгох.
  5. Бернуллийн процесс дахь тодорхой дугаартай амжилтад харгалзах туршилтын дугаар болон дараалсан амжилтын тооны тархалтыг үзэх.

Товч агуулга

Урвасан бином тархалт, Бернуллийн процесс, Бернуллийн процессын санамжгүй байдал, Бернуллийн процесстой холбоотой зарим санамсаргүй хувьсагч, тэдгээрийн магадлалын тархалт, Бернуллийн процессуудыг нэгтгэх болон хуваах

Дэд сэдвүүд

  1. Урвасан бином тархалт ба түүний хэрэглээ
  2. Урвасан бином тархалтын дундаж, дисперс болон бусад тархалттай холбогдох чанар
  3. Бернуллийн процессын тодорхойлолт ба санамжгүй байдал
  4. Бернуллийн процесстой холбоотой тархалтуудын уялдаа
  5. Хамааралгүй Бернуллийн процессуудыг нэгтгэх ба хуваах
  6. Тодорхой дугаартай амжилтад харгалзах туршилтын дугаар болон дараалсан амжилтын тооны тархалт

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Бернуллийн туршилт, Бернуллийн процесс болон урвасан бином тархалтын үндсэн ухагдахуунуудыг гүнзгий ойлгож авна.
  2. Бернуллийн процессын өнгөрсөн үеэс ирээдүйг урьдчилан хэлэх боломжгүй буюу санамжгүй чанарыг мэддэг болно.
  3. Урвасан бином, геометр, бином тархалтуудын өөр хоорондын хамаарлыг танин мэднэ.
  4. Процессыг нэгтгэх ба хуваахад үүсэх шинэ процессуудын магадлалын шинж чанарыг мэддэг болно.

Чадвар

  1. Практик асуудлыг Бернуллийн туршилт болон урвасан бином тархалтын загварт оруулж тодорхойлох чадвартай болно.
  2. Онолын шийдэл болон Монте-Карло симуляцын үр дүнг харьцуулан шинжлэх арга зүйг эзэмшинэ.

Хандлага

  1. Санамсаргүй үйл явдлуудыг зөвхөн зөн билгээр бус магадлалын загварчлалаар логик тайлбартай шинжлэх аналитик сэтгэлгээтэй болно.
  2. Тохиолдох үйл явдлын санамжгүй эсэх шинж чанарт үндэслэн бодит амьдралын эрсдэл, боломжийг объектив үнэлэх хандлагатай болно.
  3. Магадлалын онолын загваруудыг практик туршилт ба симуляцтай хослуулан ашиглах шинжлэх ухаанч арга барилтай болно.

Хариу харах

Дараах асуултуудад 9 сарын 29 07:40 — 10 сарын 20 07:40 хугацаанд хариулна.


  1. Геометр болон урвасан бином тархалтууд хэдийд давхцах вэ?


  2. Бернуллийн процесс дээрх туршилтын үр дүн 0, 1, 0, 0, 1, 1, 0, 0, 0, 1, 1 гэж гарчээ. Тэгвэл одоо явуулах туршилтын үр дүн ямар байх вэ?


  3. Бернуллийн процесс бол ...


  4. Аль нь урвасан бином тархалттай хувьсагч вэ?


  5. Хамааралгүй Бернуллийн процессуудыг нэгтгэх үед тэдгээр дарааллын харгалзах гишүүд дээр хийдэг үйлдлийг логикийн ямар үйлдэлтэй адилтгаж болох вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.