Хичээлийн сэдэв

Сэдэв: #7. Санамсаргүй хувьсагчийн хувиргалт

Зорилго

Дискрет болон тасралтгүй санамсаргүй хувьсагчдад функцээр үйлчлэн шинэ санамсаргүй хувьсагч үүсгэх хувиргалттай холбогдох математик аргуудыг эзэмших, улмаар хуримтлагдах тархалтын функцийг ашиглан жигд тархалттай санамсаргүй тооноос өөр өөр тархалттай дискрет болон тасралтгүй санамсаргүй хувьсагчдын утгуудыг хиймлээр гаргах буюу симуляцлах урвуу хувиргалтын аргын онол, практик хэрэглээний суурь мэдлэг, чадвартай болохыг зорино.

Зорилтууд

  1. Дискрет болон тасралтгүй санамсаргүй хувьсагчийн хувиргалтаар үүсэх шинэ санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалтыг олох аргыг судалж эзэмших.
  2. Санамсаргүй хувьсагчийн шугаман хувиргалт болон бусад тодорхой хувиргалтыг тухайлан судлах.
  3. Хувиргалтаар үүсэх шинэ санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалтыг олох тархалтын функцэд суурилсан аргыг сурах.
  4. Жигд тархалттай санамсаргүй хувьсагч ашиглан санамсаргүй хувьсагчийг симуляцлах урвуу хувиргалтын аргын зарчмыг ойлгох.
  5. Урвуу хувиргалтын аргыг ашиглан санамсаргүй хувьсагчийг симуляцлах алгоритмыг боловсруулах, практикт хэрэгжүүлэх чадвартай болох.

Товч агуулга

Хувиргалтаар зохиогдох санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалт олох, Парето тархалт ба түүний хэрэглээ, тархалтын функцийн утгын тархалт ба жигд тархалт буюу санамсаргүй хувьсагч симуляцлах урвуу хувиргалтын арга

Дэд сэдвүүд

  1. Санамсаргүй хувьсагчийн хувиргалт
  2. Санамсаргүй хувьсагч симуляцлах урвуу хувиргалтын арга

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Санамсаргүй хувьсагчийн функцэн хувиргалтын мөн чанар болон тархалтын нягт хэрхэн өөрчлөгдөх зүй тогтлыг ойлгож авна.
  2. Урвуу хувиргалтын аргын математик үндэслэл болон жигд тархалттай хувьсагчийг өөр тархалтад шилжүүлэх зарчмыг танин мэдэж эзэмшинэ.
  3. Парето зэрэг өргөн сүүлтэй тархалтын онцлог болон практик хэрэглээний салбаруудыг мэддэг болно.

Чадвар

  1. Санамсаргүй хувьсагчийн хувиргалтаар үүсэх шинэ хувьсагчийн магадлалын тархалтыг олох чадвартай болно.
  2. Янз бүрийн тархалттай дискрет болон тасралтгүй санамсаргүй хувьсагчдыг урвуу хувиргалтын аргаар симуляцлах алгоритм боловсруулж чаддаг болно.

Хандлага

  1. Магадлалын ба статистикийн загварчлалыг практик асуудал шийдвэрлэхэд логик дэс дараалалтайгаар ашиглах аналитик сэтгэлгээ төлөвшинө.
  2. Компьютерийн симуляц ба санамсаргүй тоо үүсгэх аргуудад шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, бодит системүүдийг загварчлахад тулгарч болох асуудлуудыг тунгааж үздэг болно.

Хариу харах

Дараах асуултуудад 10 сарын 13 07:40 — 11 сарын 3 07:40 хугацаанд хариулна.


  1. Санамсаргүй хувьсагчийн утгуудыг нэг ижил хэмжээгээр өсгөвөл нягт нь хэрхэх вэ?


  2. Сөрөг бус утга авдаг тасралтгүй санамсаргүй хувьсагчийн утгуудыг 3 дахин багасгавал нягт нь ямар болох вэ?


  3. Юуг санамсаргүй хувьсагчийн хувиргалт гэдэг вэ?


  4. Шугаман хувиргалтаар тархалтын ерөнхий хэлбэр өөрчлөгдөхгүй.


  5. Урвуу хувиргалтын аргаар ямар шинж чанар бүхий тасралтгүй санамсаргүй хувьсагчийг симуляцалж болох вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.