Шалгалт
Хэрэв тус хичээлийн дүгнэх журамд цахим шалгалт авахаар заасан бол шалгалтаас өмнө шалгалтын систем рүү нэвтрэхэд ашиглах баталгаажуулах код авах, шалгалтын заавартай уншиж танилцах зэрэгт анхаарлаа хандуулаарай.
Одоогоор шалгалт товлоогүй байна.
Шалгалтын заавар
- Шалгалт өгөхдөө шалгалтын систем рүү нэвтэрнэ.
- Нэвтрэхэд SISi ID дугаар болон баталгаажуулах код ашиглана.
- Нэвтрэхэд ашиглах баталгаажуулах кодыг SISi дээрээс харж эсвэл SISi имэйл хаягаараа хүлээн авч болно. Ийм имэйл нь SISi имэйл серверийн тохиргоо ба шүүлтүүр зэргээс шалтгаалан очихгүй байх явдал тохиолдож болно. Ийм тохиолдолд SISi рүү орж тус кодыг харна. Түүнчлэн баталгаажуулах код дахин илгээх үед системийн зүгээс тодорхой хязгаарлалт тавьж болно.
- Шалгалтын системийг JavaScript идэвхжүүлсэн, сүүлийн үеийн веб хөтөч дээр ажиллуулна.
- Шалгуулагч нь оноосон бодлогуудыг л бодно. Бодлогуудыг солих, дэс дарааллыг өөрчлөх, хариугаа засах боломжгүй.
- Хэд дэх бодлогоо бодож буй болон хэчнээн бодлого үлдсэн зэргийг шалгуулагч өөрөө хянана.
- Шалгалт хоёр давхар цагийн хязгаарлалттай. Үүнд нэг дүгээрт шалгалтын системийн ажиллаж эхлэх болон дуусах цаг, хоёр дугаарт бодлого бодох хугацаа гэсэн хоёр хязгаарлалт байна.
- Бодлого бодох хугацаа түүний хүндрэлээс шалтгаалж харилцан адилгүй байж болно.
- Бодлого бодох хугацаа шалгалтын хугацаанаас хэтрэхгүй.
- Бодлогын өгүүлбэрийг серверээс дуудсанаар бодох хугацааг тоолж эхэлнэ.
- Бодох хугацааны үлдэгдэл минут, секундыг заах тоолуур бодлогын хуудас дээр харагдах бөгөөд энэ нь шалгуулагчийн ашиглаж буй төхөөрөмжийн гацалт зэрэг шалтгаанаар буруу ажиллах явдал тохиолддог тул шалгалтын системийн сервер дээрх цагийг баримтална.
- Бодлогын хариу илгээх нь ерөнхийдөө дараагийн бодлогыг дуудаж ачаалах тушаал болно. Харин Python болон R хэлээр код бичих, SQL куэри бичих даалгаврын хувьд зөв хариултлаа дахин дахин оролдох бололцоотой.
Python хэлээр код бичих даалгаврын хариултыг MagadlalComExam модулынsubmit_solution()функцээр дамжуулан илгээнэ. Бодолт буюу бичсэн кодоо текст байдлаар дамжуулна. Модулыг дараах хоёр аргын аль нэгээр суулгана.- PyPI дээрээс суулгах
pip install MagadlalComExam - www.github.com сайтаас суулгах
git clone https://github.com/makhgal-ganbold/MagadlalComExam cd MagadlalComExam pip install .
submit_solution()функцээр дамжуулан илгээнэ. Бодолт буюу бичсэн кодоо бүлэг тушаал байдлаар дамжуулна. Тус багцыг дараах хоёр аргын аль нэгээр суулгана.- www.magadlal.com сайтаас суулгах
install.packages("https://www.magadlal.com/download/magadlal.com.exam_2.0.0.tar.gz", repos = NULL, type = "source") - www.github.com сайтаас суулгах
install.packages("devtools") devtools::install_github("makhgal-ganbold/magadlal.com.exam", upgrade = "never")
submit_solution()функцийг дуудаж ажиллуулахад httr, jsonlite, stringr, grDevices зэрэг багц шаардлагатай.
Багц суулгах үед "is not writable" гэсэн алдаа гарвал энэ нь багц суулгах хавтас дотор файл үүсгэх боломжгүй буюу бичих эрхгүйгээс шалтгаалсан байдаг. Ийм тохиолдолд бичих эрхийг тохируулна. Хэрэв тэгж чадахгүй бол R (эсвэл Positron, RStudio) програмыг админ эрхээр нээн ажиллуулж байгаад суулгах тушаал өгнө. Үүний тулд тухайлбал Windows үйлдлийн системийн хувьд тус програмын link, icon эсвэл shortcut дээр хулганы баруун товчлуурыг дарахад гарах цэс дэх "Run as administrator" дээр дарна. - PyPI дээрээс суулгах
- Бодлогын хариултыг заасан хугацаанд илгээгээгүй бол тэг оноо авна.
- Бодлогын хугацааны сүүлийн 1 минут руу ороход нэг удаа, 30 секунд рүү ороход хоёр удаа, 15 секунд рүү ороход гурван удаа дуут дохио өгнө. Дуут дохио нь шалгуулагчийн веб хөтөч дээрх сайтын тохиргоо доторх sound сонголт mute болсон, төхөөрөмжийн дууг хаасан юм уу султгасан зэрэг шалтгааны улмаас сонсдохгүй байж болохыг анхаарна уу.
- Шалгалтын дундуур шалгуулагчийн төхөөрөмж эсвэл интернэт холболт доголдсон зэрэг аливаа тохиолдолд бодлогын оноолт хэвээр хадгалагдах бөгөөд бодох хугацааг тоолсоор байх тул доголдлоо арилгаад шалгалтаа хэвийн үргэлжлүүлж болно. Тухайлбал ахин шинээр нэвтрэхэд хэрэв өмнөх бодлогын хугацаа дуусаагүй бол тус бодлогоос харин дууссан бол үлдсэн бодлогоос эхлэн цааш үргэлжлүүлнэ.
- Шалгуулагч хоосон хариу илгээж болно. Хоосон хариу санаандгүй илгээгдсэн эсэхийг серверийн зүгээс лавлаж асууна.
- Шалгуулагч шалгалтыг товлосон цагт, зөвхөн нэг удаа өгнө.
- Шалгалтын бодлогууд ижил оноотой байна.
- Шалгалтын дүнг нийлбэр оноогоор гаргаж шалгалтын хугацаа дуусмагц мэдээлнэ.
- Шалгуулагч нь комьютер болон гар утас зэрэг төхөөрөмж доголдох, сүлжээ тасалдах, програм гацах, програмын хувилбар гологдох зэрэг аливаа эрсдэлээ өөрөө хариуцна. Шалгуулагч бүрийн үйл ажиллагаа үүнд санаатай болон санаандгүй алдаа, баталгаажуулах кодоо бусдад өгөх юм уу алдах, шалгалтын системийг хуурч мэхлэхээр оролдох зэрэг аливаа үйлдлийг биечлэн харж хянах боломжгүй тул шалгуулагч ямарваа маргаан үл гаргах бөгөөд тус веб сайтаар дамжуулан шалгалт өгөхөд тулгарч буй бэрхшээлийг зөвхөн мэдээлж болно.
- Шалгалт өгөхөөр нэвтэрч орох нь заавартай танилцаж, даган мөрдөхөө баталсан явдал болно.