Хичээлийн сэдвийн бататгах асуулт

Хичээл: Мэдээлэл, холбооны технологи дахь магадлал ба санамсаргүй процессын үндэс
Сэдэв: 8. Хамтын тархалт ба санамсаргүй хувьсагчдын хамаарал
Агуулга: Хамтын тархалт, тухайн тархалт, санамсаргүй хувьсагчдын хамааралгүйн тодорхойлолт, нөхцөлт тархалт, нөхцөлт хамаарал, үржүүлэх дүрэм, бүтэн магадлалын томьёо, нөхцөлт математик дундаж, бүтэн дунджийн томьёо, санамсаргүй тоо ширхэг бүхий санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн дундаж ба дисперс
Хугацаа: 10 сарын 20 07:40 — 11 сарын 10 07:40



  1. Нөхцөлт математик дунджаас ахин математик дундаж авбал нөхцөлгүй буюу ердийн математик дундаж гарна.


  2. Санамсаргүй вектор гэж юу вэ?


  3. Байесын томьёо нь санамсаргүй хувьсагчдын түвэгтэй холбоо хамаарлыг нөгөө талаас нь буюу харьцангуй энгийн талаас нь харж улмаар тооцоолох боломж олгодог.


  4. $X$ болон $Y$ санамсаргүй хувьсагчид хамааралтай боловч уг хамаарал нь $Z$ гэсэн гуравдагч санамсаргүй хувьсагчаас л шалтгаалсан бол уг хоёр хувьсагчийг ... гэнэ.


  5. Нэг санамсаргүй хувьсагч нөгөө санамсаргүй хувьсагчаас хамааралгүй бол эдгээр нь ямар нөхцөл хангах вэ?


  6. Бүтэн магадлалын томьёо нь ...


  7. Тухайн тархалт гэж юу вэ?

Таны хариулах оролдлого бүрийг, зөв буруугаас үл хамааран бүртгэнэ.