Хичээлийн сэдэв

Сэдэв: #14. Инженерчлэл дэх хэрэглээ: Сувгийн багтаамж, сувгийн шифрлэлт

Зорилго

Дижитал харилцаа холбооны систем дэх мэдээлэл дамжуулах чадварын үндсэн хязгаарлалт болох сувгийн багтаамжийн ойлголтыг үзэж улмаар шуугиантай сувгаар мэдээллийг хэрхэн найдвартай, алдаагүй дамжуулах аргыг сувгийн шифрлэлтийн үндсэн концепцоор дамжуулан ойлгож, эцэст нь блок болон хуниаст шифрийн онцлог, алдаа илрүүлэх ба засах механизмыг практик хэрэглээтэй нь холбон судална.

Зорилтууд

  1. Харилцаа холбооны системийн бүдүүвч болон санамсаргүй хувьсагчдын харилцан мэдээлэлд тугуурлан сувгийн багтаамжийг тодорхойлох.
  2. Бинар симметр сувгийн жишээн дээр сувгийн алдааны магадлал болон сувгийн багтаамжийн хамаарлыг шинжлэх.
  3. Сувгийн шифрлэлтийн теоремын үндсэн агуулга болон мэдээний бит, сувгийн багтаамжийн харьцааг авч үзэх.
  4. Алдаа засах шифрийн үндсэн хоёр төрөл болох блок шифр болон хуниаст шифрийн ялгаа, онцлог, хэрэглээг харьцуулах.
  5. Хэммингийн шифрийн жишээн дээр паритет бит ашиглан нэг битийн алдааг илрүүлэх, засах болон шифр тайлах зарчмыг судлах.

Товч агуулга

Холбооны суваг, сувгийн алдаа, сувгийн багтаамж, сувгийн шифрлэлтийн теорем, алдаа засах шифр, блок ба хуниаст шифр, Хэммингийн шифр

Дэд сэдвүүд

  1. Сувгийн багтаамж: Холбооны системийн бүдүүвч, харилцан мэдээлэл ба сувгийн багтаамж, бинар симметр суваг, бинар энтропи функц, сувгийн шифрлэлтийн теорем.
  2. Сувгийн шифрлэлт: Алдаа илрүүлэх ба засах шифр, блок шифр ба хуниаст шифрийн харьцуулалт, Хэммингийн шифр, паритет бит, синдром вектороор алдаа засах болон шифр тайлах үйл явц.

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Сувгийн багтаамж болон харилцан мэдээллийн учир холбогдлыг ойлгож, холбооны сувгийн мэдээлэл дамжуулах математик хязгаарлалтыг мэддэг болно.
  2. Блок шифр ба хуниаст шифрийн ажиллах зарчим, тэдгээрийн давуу болон сул тал, хэрэглээний хүрээг ялган танина.
  3. Хэммингийн шифрийн паритет бит болон синдромын тусламжтайгаар алдааг илрүүлж засах логик зарчмыг мэддэг болно.

Чадвар

  1. Сувгийн багтаамжид үндэслэн найдвартай харилцаа холбоо тогтооход шаардлагатай шифрлэлтийн мэдээний болон физик битүүдийн тооны харьцааг тодорхойлж чаддаг болно.
  2. Шуугиант сувгаар Хэммингийн шифрээр шифрлэн дамжуулсан бинар өгөгдөлд алдаа гарсан эсэхийг синдром ашиглан шалгах болон нэг битийн алдааг олж засах чадвартай болно.
  3. Блок шифрээр шифрлэсэн өгөгдлийг буцаан тайлж анхны мэдээллийг ялган авч чаддаг болно.

Хандлага

  1. Мэдээлэл дамжуулах болон хадгалах үйл явцад шуугиан орж, алдаа гарахыг ойлгож улмаар өгөгдөл дэх мэдээлэл гээгдэхээс сэргийлдэг хянуур хандлага төлөвшинө.
  2. Мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад математик болон магадлалын онолын аргуудын чухлыг ухамсарлаж, аливаа техникийн шийдэлд нямбай, аналитик байдлаар ханддаг болно.

Хариу харах

Дараах асуултуудад 12 сарын 1 07:40 — 12 сарын 22 07:40 хугацаанд хариулна.


  1. Дискрет санамсаргүй хувьсагчийн эх олонлогоос авсан статистик түүвэр дэх 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7 утгуудын давтамж харгалзан 8, 7, 4, 3, 0, 2, 0, 1 бол тус хувьсагчийн тархалтыг юу гэж таамаглавал зохих вэ? Жич: Өгсөн давтамжийн мэдээллийг R програм дээр plot(x = 0:7, y = c(8, 7, 4, 3, 0, 2, 0, 1), type = "h") тушаалаар дүрсжүүлэн харж болно.


  2. Тасралтгүй санамсаргүй хувьсагчийн тархалтын нягтын хэлбэрийг R програмд оруулсан өгөгдөлд тулгуурлан харахад ... функц ашигладаг.


  3. Гамма тархалтын параметрийг моментын аргаар үнэлэх болсон гэе. Тэгвэл хэдэн момент ашиглах шаардлагатай вэ?


  4. Үнэлэлтийн стандарт алдааг ямар үнэлэлтийн хувьд авч үздэг вэ?


  5. 1 итгэх магадлалтай итгэх завсар ерөнхийдөө ...


  6. Нарийвчлал нь магадлалаар хэмжигддэг үнэлэлт аль вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.