Хичээлийн сэдэв

Хичээл: Магадлал ба санамсаргүй процесс (APMA280)
Сэдэв: #14. Тархалтын параметрийн статистик үнэлэлт

Тархалтын хуулийн тухай таамаглал дэвшүүлэх, гистограмм, тархалтын параметр үнэлэх тухай, моментын арга, үнэлэлтийн хазайлт болон үнэлэлтийн дундаж квадрат алдаа, параметрийн итгэх завсар буюу завсран үнэлэлт, параметрийн итгэх завсар ба түүврийн хэмжээ

Хариу

  1. Нарийвчлал нь магадлалаар хэмжигддэг үнэлэлт аль вэ?


  2. Дискрет санамсаргүй хувьсагчийн эх олонлогоос авсан статистик түүвэр дэх 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7 утгуудын давтамж харгалзан 8, 7, 4, 3, 0, 2, 0, 1 бол тус хувьсагчийн тархалтыг юу гэж таамаглавал зохих вэ? Жич: Өгсөн давтамжийн мэдээллийг R програм дээр plot(x = 0:7, y = c(8, 7, 4, 3, 0, 2, 0, 1), type = "h") тушаалаар дүрсжүүлэн харж болно.


  3. Үнэлэлтийн стандарт алдааг ямар үнэлэлтийн хувьд авч үздэг вэ?


  4. 1 итгэх магадлалтай итгэх завсар ерөнхийдөө ...


  5. Тасралтгүй санамсаргүй хувьсагчийн тархалтын нягтын хэлбэрийг R програмд оруулсан өгөгдөлд тулгуурлан харахад ... функц ашигладаг.


  6. Гамма тархалтын параметрийг моментын аргаар үнэлэх болсон гэе. Тэгвэл хэдэн момент ашиглах шаардлагатай вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.
12 сарын 1 07:40 — 12 сарын 22 07:40 хугацаанд хариулна.