Хичээлийн сэдэв
Сэдэв: #15. Инженерчлэл дэх хэрэглээ: Сувгийн шифрлэлт
Зорилго
Дижитал холбооны систем дэх сувгийн шифрлэлтийн үндсэн төрөл болох хуниаст шифрийн бүтэц, түүний ой санамжтай ажиллах зарчим, төлвийн шилжилт болон сараалжин торын дүрслэлийг судлах, мөн шуугиант сувгаар дамжин ирсэн мэдээллийг хамгийн өндөр магадлалтайгаар тайлах Витербийн алгоритмын ажиллах логик, Хэммингийн зай дээр суурилсан алдаа илрүүлэх болон засах механизмыг ойлгон хэрэглэж сурахыг зорино.
Зорилтууд
- Блок шифр болон хуниаст шифрийн ажиллах зарчим, санамжтай ба санамжгүй чанар, хэрэглээний онцлог ялгааг харьцуулан ойлгох.
- Хуниаст шифрийн шилжих регистр, параметрүүдийн хамаарал болон шифрийн төлөв, төлвийн шилжилтийг тодорхойлох.
- Шифрийн сараалжин тор, төлвийн шилжилтийн граф болон шифрийн модыг байгуулж сурах.
- Хэммингийн зайн метрикийг ашиглан хүлээн авсан өгөгдлийн ялгааг тооцоолох.
- Витербийн алгоритмыг ашиглан сараалжин тор дээрх хамгийн бага хуримтлагдах зай бүхий замыг олж, мэдээллийн алдааг засан анхны мэдээллийг тайлах.
Товч агуулга
Блок шифр ба хуниаст шифр, Витербийн алгоритм
Дэд сэдвүүд
- Хуниаст шифр: Блок шифр ба хуниаст шифрийн харьцуулалт, шилжих регистрийн бүтэц ба ой санамж, шифрийн төлвүүд ба төлвийн шилжилт, сараалжин тор, шифрийн мод болон дэлгэмэл дүрслэл.
- Витербийн алгоритм: Хуниаст шифр тайлах зарчим, Хэммингийн зай, сараалжин тор дээр хамгийн бага замын утгаар алдаа засах болон шифр тайлах үйл явц.
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Хуниаст шифр болон блок шифрийн ажиллах зарчмын ялгаа, тэдгээрийн санамжтай ба санамжгүй шинж чанар, хэрэглэгдэх салбаруудыг танин мэднэ.
- Шилжих регистрийн үүрүүд дэх битүүдийн хоршлоор шифрийн төлөв тодорхойлогдох логик болон сараалжин торын бүтцийг ойлгоно.
- Витербийн алгоритм нь хүлээн авсан өгөгдөлд үндэслэн хамгийн өндөр магадлалтай битийн дарааллыг сонгон алдааг засаж тайлдаг зарчмыг мэддэг болно.
Чадвар
- Өгөгдсөн оролтын битийн урсгалд зориулж шифрийн төлвийн шилжилтийн хүснэгт, сараалжин тор болон шифрийн модыг байгуулах чадвартай болно.
- Хоёр ижил урттай битийн дарааллын хоорондох ялгаа буюу Хэммингийн зайг олж сурна.
- Витербийн алгоритмын дагуу сараалжин торыг дэлгэж, хуримтлагдсан замын утгаар хамгийн бага алдаатай замыг шалгаруулан алдаа засах болон анхны мэдээг тайлан авах чадвар эзэмшинэ.
Хандлага
- Дижитал харилцаа холбоо, хөдөлгөөнт болон сансрын холбооны системд санамсаргүй алдааг засах шифрлэлтийн аргуудын чухлыг ухамсарлана.
- Магадлалт болон детерминистик алгоритмын ялгааг аналитик байдлаар харж, инженерчлэлийн асуудалд нямбай, логик дараалалтай хандах хандлага төлөвшинө.
Дараах асуултуудад 12 сарын 8 07:40 — 12 сарын 22 07:40 хугацаанд хариулна.