Хичээлийн сэдэв

Сэдэв: #16. Статистик таамаглал шалгах, тархалтын загварын тохирцыг тогтоох

Зорилго

Санамсаргүй хувьсагчийн эх олонлогийн үл мэдэгдэх тархалтыг түүврийн өгөгдөлд тулгуурлан таамаглах, таамагласан тархалтын үл мэдэгдэх параметрийг үнэлэх болон үнэлэлтийн чанарыг тодорхойлох, таамагласан тархалтын загварын тохирцыг шалгах мэдлэг, чадвар эзэмшинэ. Мөн статистик таамаглал, таамаглал шалгах шинжүүр, шинжүүрийн статистик, критик муж, ач холбогдлын түвшин болон р-утга зэрэг ойлголтыг танин мэднэ.

Зорилтууд

  1. Түүврийн гистограмм болон давтамжийн полигонд үндэслэн санамсаргүй хувьсагчийн тархалтын хэлбэрийн талаар таамаглал дэвшүүлж сурах.
  2. Моментын аргаар тархалтын үл мэдэгдэх параметрийн үнэлэлтийг олж, үнэлэлтийн хазайлт болон стандарт алдааг тодорхойлох.
  3. Тэг ба өрсөлдөгч таамаглал, шинжүүрийн статистик, критик муж, I ба II төрлийн алдаа, ач холбогдлын түвшин, р-утга гэсэн ойлголтуудыг ашиглан таамаглал шалгах зарчмыг эзэмших.
  4. Хи-квадрат шинжүүрийг ашиглан дискрет болон бүлэглэсэн тасралтгүй санамсаргүй хувьсагчийн ажиглагдсан болон таамагласан тархалтын тохирцыг шалгаж дүгнэлт хийх.

Товч агуулга

Статистик таамаглал шалгах тухай, статистик таамаглал ба түүний ангилал, статистик шинжүүр, шинжүүрийн нэг ба хоёр дугаар төрлийн алдаа, ач холбогдлын түвшин, шинжүүрийн няцаах муж, тархалтын тохирцын тухай таамаглал шалгах хи-квадрат шинжүүр

Дэд сэдвүүд

  1. Тархалтын загварын тухай таамаглал дэвшүүлэх
  2. Тархалтын параметрийн үнэлэлт
  3. Статистик таамаглал шалгалт
  4. Тархалтын тохирцыг шалгах

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Өгөгдөлд тулгуурлан тархалтын загварын хэлбэрийн тухай таамаглал дэвшүүлэх зарчим, параметрийн үнэлэлт, түүний хазайлт, дундаж квадрат алдаа, стандарт алдаа зэрэг ойлголтыг мэдэж авна.
  2. Тэг ба өрсөлдөгч таамаглал, I ба II төрлийн алдаа, ач холбогдлын түвшин, критик муж, р-утгын утга учир болон хи-квадрат шинжүүрийн онолын үндэслэлийг мэддэг болно.

Чадвар

  1. Өгөгдлийн гистограмм болон давтамжийн полигоноос тархалтын загварыг таамаглах чадвартай болно.
  2. Моментын аргаар параметрийн үнэлэлтийг тооцоолж, үнэлэлтийн хазайлт ба стандарт алдааг тодорхойлж чаддаг болно.
  3. Өгөгдсөн ач холбогдлын түвшинд шинжүүрийн р-утгад тулгуурлан тэг таамаглалыг няцаах эсэх шийдвэр гаргаж сурна.
  4. Хи-квадрат шинжүүрээр тархалтын загварын тохирцыг шалгах чадвартай болно.

Хандлага

  1. Бодит өгөгдөл, статистик мэдээлэлд шүүмжтэй, шинжлэх ухаанч байдлаар хандах хандлага төлөвшинө.
  2. Аливаа таамаглалыг шууд хүлээн авахаас илүүтэй статистик шинжүүр ба тоон нотолгоонд суурилан нягтлан дүгнэдэг зарчимч хандлагатай болно.

Хариу харах