Хичээлийн сэдэв
Хичээл: Магадлал ба санамсаргүй процесс (APMA280)
Сэдэв: #1. Санамсаргүй хувьсагч, түүний тархалт
Сэдвийн зорилго
Магадлалын онолын суурь ухагдахуун, магадлалын огторгуй, санамсаргүй хувьсагч болон түүний тархалтын тухай үндсэн ойлголтыг эзэмшүүлж, инженерчлэл болон өгөгдөлд суурилсан асуудлыг магадлалын аргаар загварчлах онолын суурийг бүрдүүлэх
Сэдвийн зорилтууд
- Магадлалын онол, статистикийн хэрэглээ, ач холбогдлыг тайлбарлах.
- Эх олонлог, хувьсагч, тархалт, параметр, туршилт, үзэгдэл, магадлал зэрэг үндсэн нэр томьёог ойлгох.
- Магадлалын огторгуй болон магадлалын үндсэн аксиомуудыг тайлбарлах.
- Санамсаргүй хувьсагчийн тодорхойлолт, утга учир, ангиллыг ойлгох.
- Дискрет ба тасралтгүй санамсаргүй хувьсагчийн тархалтын ялгааг тайлбарлах.
- Магадлалын массын функц болон магадлалын нягтын функцийн үндсэн шинж чанарыг хэрэглэх.
Товч агуулга
Мэдээлэл, харилцаа холбооны инженерчлэл дэх магадлалын хэрэглээ, магадлалын огторгуйн математик загвар, санамсаргүй хувьсагч, магадлалын нягтын функц, жигд тархалт
Дэд сэдвүүд
- Удиртгал буюу холбооны систем дэх магадлалын нэг хэрэглээ
- Яагаад магадлал, статистик гэж?
- Магадлалын онол байгуулах суурь
- Санамсаргүй хувьсагч
- Санамсаргүй хувьсагчийн тархалт
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Магадлалын онол, статистикийн үүрэг, хэрэглээ болон тэдгээрийн харилцан хамаарлыг тайлбарлана.
- Эх олонлог, хувьсагч, тархалт, параметр, туршилт, үзэгдэл, магадлал зэрэг үндсэн ойлголтуудыг тодорхойлно.
- Магадлалын огторгуйн бүтэц болон магадлалын үндсэн аксиомуудыг тайлбарлана.
- Санамсаргүй хувьсагчийн ойлголт, ангилал, шинж чанарыг тайлбарлана.
- Дискрет ба тасралтгүй санамсаргүй хувьсагчийн тархалтын ялгааг ойлгоно.
Чадвар
- Бодит нөхцөл байдлыг магадлалын загвар болгон томьёолж чадна.
- Судалгааны асуудлыг санамсаргүй хувьсагчаар илэрхийлж чадна.
- Үзэгдлийн магадлалыг магадлалын хэмжээс ашиглан тооцоолж чадна.
- Дискрет санамсаргүй хувьсагчийн магадлалын массын функцийг ашиглан магадлал бодож чадна.
- Тасралтгүй санамсаргүй хувьсагчийн нягтын функцийг ашиглан магадлал тооцоолж чадна.
- Дискрет ба тасралтгүй тархалтын шинж чанарыг харьцуулан шинжилж чадна.
Хандлага
- Байгаль, инженерчлэл, мэдээллийн систем дэх санамсаргүй үзэгдлийн нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үздэг болно.
- Тодорхойгүй нөхцөл байдлыг тоон мэдээлэл, магадлалын аргаар тайлбарлахын ач холбогдлыг ойлгоно.
- Аливаа асуудлыг өгөгдөл, нотолгоонд тулгуурлан шинжлэх эрмэлзэлтэй болно.
- Магадлалын онол нь статистик, өгөгдлийн ухаан, машин сургалтын онолын үндэс болохыг ухамсарлаж, цаашид суралцах сэдэлтэй болно.