Хичээлийн сэдэв

Хичээл: Магадлал ба санамсаргүй процесс (APMA280)
Сэдэв: #2. Дундаж болон дундаж квадрат хазайлт

Сэдвийн зорилго

Санамсаргүй хувьсагчдын хамааралгүйн чанар, Пуассоны болон геометр тархалтын үндсэн ойлголт, математик дундаж, дисперс, стандарт хазайлт зэрэг тархалтын төв ба тархалтыг хэмжих үзүүлэлтүүдийг эзэмшүүлж, санамсаргүй үзэгдлийг тоон хэмжүүрээр шинжлэх онолын суурийг бүрдүүлэх.

Сэдвийн зорилтууд

  1. Санамсаргүй хувьсагч болон үзэгдлийн хамааралгүйн чанарыг ойлгох.
  2. Пуассоны тархалтын тодорхойлолт, параметр болон хэрэглээг судлах.
  3. Пуассоны тархалт ба бином тархалтын холбоог ойлгох.
  4. Санамсаргүй хувьсагчийн математик дундажийн утга агуулгыг ойлгох, тайлбар ба тооцооллыг эзэмших.
  5. Геометр тархалтын үндсэн ойлголт болон хэрэглээг судлах.
  6. Дисперс, стандарт хазайлтын ойлголт болон тэдгээрийн шинж чанарыг ойлгох.
  7. Марков болон Чебышевийн тэнцэл бишийн утга, хэрэглээг тайлбарлах.

Товч агуулга

Санамсаргүй хувьсагчийн математик дундаж болон дундаж квадрат хазайлт, стандарт хазайлт, момент үүсгэгч функц, Пуассоны болон геометр тархалт, Пуассоны томьёо, үзэгдэл болон санамсаргүй хувьсагчдын хамааралгүйн чанар

Дэд сэдвүүд

  1. Хамааралгүйн чанар
  2. Пуассоны тархалт
  3. Дундаж
  4. Геометр тархалт
  5. Дундаж квадрат хазайлт

Суралцахуйн үр дүн

Мэдлэг

  1. Санамсаргүй хувьсагч болон үзэгдлийн хамааралгүйн чанарын тодорхойлолтыг тайлбарлана.
  2. Пуассоны тархалтын нөхцөл, параметрийн утга учрыг тайлбарлана.
  3. Геометр тархалтын үндсэн ойлголт, магадлалын массын функцийг тайлбарлана.
  4. Математик дундаж, дисперс, стандарт хазайлтын утга, зориулалтыг ойлгоно.
  5. Марковын болон Чебышевийн тэнцэл бишийн онолын үндсийг тайлбарлана.

Чадвар

  1. Хоёр үзэгдэл эсвэл санамсаргүй хувьсагч хамааралгүй эсэхийг шалгаж чадна.
  2. Пуассоны тархалтыг ашиглан бодит хэрэглээний магадлалын бодлого бодож чадна.
  3. Бином тархалтыг Пуассоны томьёогоор ойролцоолон тооцоолж чадна.
  4. Дискрет болон тасралтгүй санамсаргүй хувьсагчийн математик дунджийг тооцоолж чадна.
  5. Геометр тархалтын магадлалыг тооцоолж чадна.
  6. Дисперс болон стандарт хазайлтыг бодож, үр дүнг тайлбарлаж чадна.
  7. Марков болон Чебышевийн тэнцэл бишийг ашиглан магадлалын дээд хязгаарыг үнэлж чадна.

Хандлага

  1. Санамсаргүй үзэгдлийг зөвхөн ганц утгаар нь бус тархалт, тархалтын төв, хэлбэлзлээр нь авч үзэх хандлагатай болно.
  2. Бодит үзэгдлийг магадлалын загвар ашиглан тайлбарлахын ач холбогдлыг ойлгоно.
  3. Тоон мэдээллийг шинжлэхдээ дундажтай хамт тархалт, хэлбэлзлийг харгалзан үзэх дадал төлөвшүүлнэ.
  4. Магадлалын онолын арга хэрэгслийг бодит асуудалд хэрэглэх эрмэлзэлтэй болно.
Хариу

  1. Тэг дундаж бүхий симметр тархалттай санамсаргүй хувьсагчийн эерэг утгуудыг хоёр дахин өсгөж харин сөрөг утгуудыг хоёр дахин багасгавал түүний математик дундаж хэрхэх вэ?


  2. Хамааралгүй санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн дундаж квадрат хазайлт нь тэдгээр хувьсагч тус бүрийн дундаж квадрат хазайлтуудын нийлбэртэй тэнцүү.


  3. Тодорхой нэг үр дүн ажиглагдтал туршилт явуулна. Тэгвэл явуулах туршилтын тоо ямар тархалттай байх вэ?


  4. Санамсаргүй хувьсагчийн стандарт хазайлт сөрөг тоон утгатай байж болох уу?


  5. Ажиглалтын төхөөрөмж дээр нэг цагт дунджаар 3 үзэгдэл бүртгэгджээ. Тэгвэл хоногт бүртгэгдэх үзэгдлийн тоог илэрхийлэх санамсаргүй хувьсагч ямар тархалттай байх вэ?


  6. Тэг дундаж бүхий симметр тархалттай санамсаргүй хувьсагчийн эерэг утгуудыг хоёр дахин өсгөж харин сөрөг утгуудыг хоёр дахин багасгавал түүний дундаж квадрат хазайлт хэрхэх вэ?

Бүх асуултад зөв хариулах бөгөөд буруу бол ахин оролдоно.
Хариулах оролдлого бүрийг бүртгэж хадгална.
9 сарын 8 07:40 — 9 сарын 29 07:40 хугацаанд хариулна.