Хичээлийн сэдэв
Зорилго
Олон санамсаргүй хувьсагчдыг хамтад нь судлахтай анхны ойлголттой болох, тэдгээрийн харилцан хамаарал, нөхцөлт тархалт, нөхцөлт дунджийг онол болон практик жишээн дээр үндэслэн судлахыг зорино. Олон хэмжээст санамсаргүй векторын хамтын ба тухайн тархалтыг олох, нөхцөлт магадлал болон Байесын зарчмыг ашиглан магадлалын шинжилгээ хийх, улмаар санамсаргүй хувьсагчдын нөхцөлт болон нөхцөлт бус хамаарлыг шинжлэх мэдлэг, чадварыг цогцоор эзэмшинэ.
Зорилтууд
- Санамсаргүй векторын хамтын болон тухайн тархалтыг тодорхойлолтыг мэддэх болох.
- Нөхцөлт тархалт, үржүүлэх дүрэм болон бүтэн магадлалын зарчмыг ашиглан магадлал олж сурах.
- Приор болон постериор тархалтад тулгуурлан Байесын шинжилгээ хийх арга зүйд сурах.
- Гурван хувьсагчийн хувьд нөхцөлт үл хамаарал болон холбоо хамаарлын тохиолдлуудыг шинжлэх.
- Нөхцөлт математик дундаж, бүтэн дундаж болон бүтэн дисперсийн зарчим ба түүний зарим хэрэглээг танин мэдэх.
Товч агуулга
Хамтын тархалт, тухайн тархалт, санамсаргүй хувьсагчдын хамааралгүйн тодорхойлолт, нөхцөлт тархалт, нөхцөлт хамаарал, үржүүлэх дүрэм, бүтэн магадлалын томьёо, нөхцөлт математик дундаж, бүтэн дунджийн томьёо, санамсаргүй тоо ширхэг бүхий санамсаргүй хувьсагчдын нийлбэрийн дундаж ба дисперс
Дэд сэдвүүд
- Санамсаргүй вектор, түүний тархалт
- Бүтэн магадлалын томьёо
- Байесын зарчим
- Нөхцөлт үл хамаарал
- Нөхцөлт математик дундаж
Суралцахуйн үр дүн
Мэдлэг
- Олон хэмжээст санамсаргүй вектор, хамтын болон тухайн тархалтын мөн чанарыг ойлгоно.
- Бүтэн магадлалын томьёо, Байесын теорем, нөхцөлт ба нөхцөлт бус үл хамаарлын ялгаа, онцлогийг мэднэ.
- Нөхцөлт математик дундаж, бүтэн дундаж ба бүтэн дисперсийн зарчмуудын онолын үндэслэлийг ойлгоно.
Чадвар
- Дискрет болон тасралтгүй санамсаргүй хувьсагчдын хамтын тархалтаас тухайн болон нөхцөлт тархалтыг олж сурна.
- Практик бодлого болон өгөгдөл дээр Байесын зарчмыг ашиглан приор магадлалыг шинэ мэдээллээр шинэчлэн тооцоолж чаддаг болно.
- Санамсаргүй хувьсагчдын хамтын тархалтаас хувьсагчдын нөхцөлт үл хамаарлыг шинжлэн тогтоож чаддаг болно.
- Санамсаргүй хувьсагчдын хамтын тархалтаас нөхцөлт математик дунджийг олж сурна.
Хандлага
- Тодорхойгүй байдал бүхий практик асуудлуудад магадлалын сэтгэлгээгээр ханддаг болно.
- Шинэ мэдээлэл хүлээн авах бүрд таамаглалаа засан сайжруулдаг Байесын логик сэтгэлгээ төлөвшинө.
- Олон хувьсагчийн хамаарлыг статистик үндэслэлтэйгээр бодитой үнэлдэг болно.
Дараах асуултуудад 10 сарын 20 07:40 — 11 сарын 10 07:40 хугацаанд хариулна.