Монте Карло симуляц

Монте Карло симуляц хичээлийн цахим хуудас


Энэхүү хичээлээр имитац шинжилгээний суурь болдог статистик загварчлал ба Монте Карло аргатай танилцана. Монте Карло арга гэдэг нь санамсаргүй түүвэр ашиглаж тоон үр дүнд хүрдэг тооцооллын арга техник юм. Санамсаргүй хувьсагч, санамсаргүй процесстой холбоотой бөгөөд аналитик аргаар шийдэхэд бэрхшээлтэй бодлогын ойролцоо шийд олох гол арга бол Монте Карло арга юм. Компьютер, тооцоолох төхөөрөмжийн хүчин чадал ахих тусам тус аргыг хэрэглэх явдал улам бүр өсөн нэмэгдэж байна.

  • Лекцийн слайд
  • Лекцийн эмхтгэл
  • Лекцийн видео
СэдэвАгуулга
1УдиртгалМонте Карло арга, статистик дахь симуляц, санамсаргүй тоо үүсгэх тухай
2Санамсаргүй тооны статистик шалгуурСанамсаргүй тооны статистик шинж чанар, жигд тархалттай эсэхийг шалгах, санамсаргүй эсэхийг шалгах, хамааралгүй эсэхийг шалгах, Diehard тест
3Урвуу хувиргалтын аргаУрвуу хувиргалтын аргын үндэслэл ба алгоритм, урвуу хувиргалтын аргаар дискрет тархалт симуляцлах
4Зөвшөөрөх-няцаах аргаЗөвшөөрөх-няцаах арга, түүний алгоритм, хэрэглээ, онолын үндэслэл болон зарим шинж чанар
5Санамсаргүй хувьсагч симуляцлах бусад аргуудаасАлиас арга, Задлах арга
6Санамсаргүй хувьсагч симуляцлах бусад аргуудаасЖигдийн харьцааны арга, характеристик функц ашиглаж санамсаргүй хувьсагч симуляцлах тухай, Хэвийн тархалт симуляцлах туйлын координатын арга буюу Box-Muller-ийн томьёо
7Санамсаргүй вектор симуляцлахНөхцөлт тархалт, урвуу хувиргалтын арга, зөвшөөрөх-няцаах арга ашиглаж санамсаргүй вектор симуляцлах, симплекс дээрх жигд тархсан санамсаргүй вектор симуляцлах
8Санамсаргүй вектор симуляцлахОлон хэмжээст хэвийн тархалттай санамсаргүй вектор симуляцлах ба бөмбөлөг, бөмбөрцөг болон эллипсоид дээрх жигд тархалт симуляцлах
9Эрэмбийн статистик симуляцлахЭрэмбийн статистик, түүний тархалт, эрэмбийн статистик симуляцлах аргууд
10Граф дээрх санамсаргүй шилжилт симуляцлахГраф, Марковын хэлхээ, чиглэлт граф дээрх санамсаргүй шилжилт хөдөлгөөнийг симуляцлах
11Санамсаргүй түүвэр симуляцлахСанамсаргүй түүвэр симуляцлах, өгөгдлийн сангаас санамсаргүй түүвэр авах, сэлгэмэл симуляцлах
12Амьдрах хугацааг симуляцлахАмьдрах хугацаа, түүнийг симуляцлахад ашигладаг тархалтуудаас, симуляцийн жишээ
13Нийтийн үйлчилгээг симуляцлахХүлээлгийн онолын талаарх товч ойлголт, зарим тусгай хувьсагчдыг симуляцлах, Пуассоны процесс симуляцлах, симуляцийн жишээ
14Интеграл ойролцоо бодохМонте Карло аргаар тодорхой интеграл ойролцоо бодох, онох-алдах арга, интеграл үнэлэлтийн шинж чанар буюу үнэлэлтийн хазайлт болон дисперс
15Монте Карло үнэлэлтийн дисперс, түүнийг багасгах тухайҮнэлэлтийн дундаж квадрат алдаа, эсрэгцүүлэн тавьсан хувьсагч, удирдах хувьсагч болон нөхцөлт математик дундаж ашиглаж Монте Карло үнэлэлтийн дисперс бууруулах
16Монте Карло аргаар шийдэх зарим хялбар бодлогоСимуляцийн жишээнүүд