Дүгнэх журам

Хичээл: Монте Карло симуляц


Дүнд ирц, явцын шалгалт болон улирлын шалгалтын оноо нөлөөлнө.

  1. Ирц: 15 оноо
    Хичээл нэг удаа тасалбал эсвэл хоёр удаа хоцорвол 1 оноо суутгана. Мөн тухайн өдрийн лекцийн хичээлийн сэдэвтэй холбогдох лекцийн эмхэтгэл болон слайд хэвлэж авч ирээгүй бол хичээлд суусан гэж үзэхгүй.
    "You cannot truly listen to anyone and do anything else at the same time." – M. Scott Peck
    МУИС-ийн сургалтын журамд зааснаар хичээлийн лекц эсвэл семинарын 1/3-ээс дээш хувьд суугаагүй бол F* үнэлгээ авна. Энэ нь хичээлээ 6 буюу үүнээс олон удаа тасалбал тус үнэлгээг авна гэсэн үг юм.
  2. Явцын шалгалт: 55 оноо
    Явцын нэгдүгээр шалгалтад I - IV сэдэв (25 оноо), хоёрдугаар шалгалтад V - VIII сэдэв (15 оноо), гуравдугаар шалгалтад IX - XIII сэдэв (15 оноо) хамаарна. Явцын шалгалтыг семинарын хичээлийн бодлого, дасгалуудын хүрээнд бичгээр авна. Явцын шалгалтыг урьдчилж эсвэл нөхөж өгөхгүй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өгч чадаагүй явцын шалгалтын оноог улирлын шалгалтын оноотой пропорцлох байдлаар нөхнө.
  3. Улирлын шалгалт: 30 оноо

МУИС-ийн Сургалтын журмын 4.9.1 дүгээр зүйлд зааснаар A дүн 5-25 хувь, B дүн 15-30 хувь, C дүн 20-40 хувь, D дүн 15-30 хувь, F дүн 0-25 хувийг тус тус эзлэх ёстой бөгөөд дүнгийн тархалтыг үүнд нийцүүлэхийг эрмэлзэнэ. Иймд оюутнууд бүгдээрээ жигдхэн өндөр оноо авах явдал байхгүй юм. Тэгэхээр дайчилсан хүч хөдөлмөр болон зарцуулсан цаг хугацааныхаа үр шим болох дүнгээ ахиу авахыг хүсвэл ирц, идэвх, шалгалт, бие даалтын оноогоороо олноос тасарч гарахыг хичээнэ үү.